УОК: Өнөөдрөөс дөрвөн төрлийн үйл ажиллагааг нээнэ

0

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.ГАНЗОРИГ:

-Өнөөдрөөс эхлэн тодорхой салбаруудын үйл ажиллагаануудыг нээнэ. 18 төрлийн үйл ажиллагааг үе, шаттайгаар, долоо хоног бүр нээгээд явна. Нийслэлийн вакцинд хамрагдах иргэдийн 95 хувь нь эхний тундаа, 52 хувь нь хоёр дахь тундаа хамрагдсан. Тиймээс зарим аж ахуйн нэгжүүдийг нээж байна. E-Mongolia сайтаас аж ахуй нэгжүүд вакцины QR кодыг ашиглана. Ингэж үйлчлүүлэгчдээ бүртгэнэ. Тавдугаар сарын 22-ноос 7-8 төрлийн үйл ажиллагааг нээхээр судалж байна. 26 хоногийн хөл хорио үр дүнгээ өгсөн. Тавдугаар сарын 17-наас Apple дээр verified болно. Одоогоор Android дээр verified байна.

УОК-ын Нарийн бичгийн дарга Т.БАЯРХҮҮ:

-Нийт 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарласан. Тавдугаар сарын 15-наас эхлэн кофе шоп, танхимын сургалт, фитнесс, чийрэгжүүлэх бялдаржуулах төвүүд танхимаар үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, маргаашнаас эхлэн эдгээр дөрвөн төрлийн үйл ажиллагаа нээгдэнэ. Гол нь халдвар хамгааллын дэглэмээ баримтлах хэрэгтэй. Харин тавдугаар сарын 22-ноос эхлэн үлдсэн төрлийн үйл ажиллагаануудыг нээхээр судалж байна. Тухайн үед нь эцэслэн зарлана. Томоохон худалдааны төвүүд, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрууд, амралт үйлчилгээний газрууд хаалттай хэвээр үлдэнэ. Тайвшрах болоогүй ээ. Халдвар хамгааллын дэглэмээ нягштал баримтлах хэрэгтэй. Ингэж байж бидний авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд үр дүнд хүрнэ.

“0-17 НАСНЫ 800 ОРЧИМ ХҮҮХЭД COVID-19 ХАЛДВАР АВЧ, ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА”

Энэ үеэр албаныхан сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

– Тавдугаар сарын 22-ноос ямар салбарууд нээгдэх вэ?

Т.Баярхүү: Худалдааны төвүүд олон хүний бөөгнөрөл үүсдэг учир эрсдэлтэй хэвээр байна. Бид зах худалдааны төвүүдийг 22-ноос нээхээр төлөвлөж байна. Тэрнээс биш эцэслэн шийдсэн зүйл байхгүй. Хоол үйлдвэрлэлийн салбаруудыг ирэх тавдугаар сарын 22-ноос танхимын 50 хувийн дүүргэлттэй нээхээр судалж байна. Тэр хүртэл хүргэлтийн үйлчилгээг нээж байна. Гэр бүлийн хүрээнд амралтын газрууд ажиллаж байна.

-Хэдэн насны хүүхдүүд вакцинд хамрагдах вэ?

Ц.Ганзориг: 0-17 насны 800 орчим хүүхэд халдвар аваад эмчлэгдэж байна. Одоохондоо хүүхдүүдийг вакцинжуулах тодорхой мэдээлэл алга байна. Юуны өмнө 16, 17 насны төгсөх ангийн хүүхдүүдийг вакцинжуулахаар судалж байна.

-Хөдөө орон нутгийн зам хэзээ нээх вэ?

Т.Баярхүү: Тавдугаар сарын 22-ноос эхлэн хөдөө орон нутгийн замыг нээнэ. Иргэдийн вакцины хоёр тунд хамрагдсан бичгийг шалгана. 0-3 насны хүүхдүүд PCR өгөхгүй. Бусад насны хүүхдүүдийн шинжилгээг шалгана.

-Дэлгүүрийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орох уу?

Т.Баярхүү: Нийслэл, орон нутгийн хэмжээндээ зохицуулагдана.

Ц.Ганзориг: Эрдэмтдийн зөвлөлийн саналыг үндэслэн дэлгүүрүүдийг 20.00 цаг хүртэл ажиллахаар заасан. Вакцинжуулалт эрчимжээд ирэхээр хэвийн үйл ажиллагаандаа орно. “Нарантуул”, “Бөмбөгөр”, “Хархорин” тэргүүтэй зах худалдааны төвүүд тавдугаар сарын 22-ноос эхлэн нээнэ.

-Вакцин хийлгэсэн хөхүүл эмэгтэйчүүдийн талаар мэдээлэл өгөөч?
Ц.Ганзориг: Өнөөдөр үдээс хойш Эрүүл мэндийн яамнаас энэ талаар тодорхой мэдээлэл өгье. Ташаа мэдээлэл их явж байна. Мэргэжлийн байгууллагууд хөхүүл эмэгтэйчүүд вакцинд хамрагдаж болно гэсэн. Вакцин хийлгэсэн хүмүүст тодорхой хэмжээний хариу урвал илэрч байгаа.
0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x