УНГАР УЛСЫН НОМЫН САНГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА – Үндэсний номын сан

0


Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо өнөөдөр Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, профессор Саболч Суромиг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд профессор Саболч Суроми Унгарын Ерөнхий сайдын Ажлын албаны итгэмжлэлээр хуучин анд нөхөдтэйгөө шинэ харилцаа тогтоохоор ирснээ онцлоод, Унгарын хоёр томоохон номын сан болох Сеченийн номын сан, Петофи Шандорын нэрэмжит номын сангийн өмнөөс Унгарын XII-XX зууны утга зохиолын 100 боть бүрэн цувралыг Монгол Улсын Үндэсний номын санд бэлэг болгон өгч буйгаа мэдэгдэв. Түүнчлэн түүх соёлоо харилцан ашигтай хамтын ажиллагаагаар өргөжүүлэхийн тулд хоёр талын хуучин ном сурвалжийн сан хөмрөгөөс хамтарсан судалгааны ажил хийх, ном бүтээл хэвлүүлэх, судлаач солилцох талаар хэлэлцээ хийх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо хоёр улсын соёл урлаг, шинжлэх ухааны уламжлалт харилцааг хөгжүүлэх хүрээнд номын сангийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гарган бэхжүүлэхэд бүх талаар нээлттэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд, Унгарын талын саналыг ажил хэрэг болгохын тулд Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах, ном бүтээл хэвлүүлэх болон судалгааны хамтарсан ажлын хэсэг байгуулах, судлаач солилцох, мэргэшүүлэх сургалт зохион байгуулах, Үндэсний номын сангийн сан хөмрөгийг цахимжуулахад хамтран ажиллах талаар санал солилцож, тохиролцоонд хүрлээ.

Унгарын утга зохиол, соёлын Удирдах зөвлөлийн Ерөнхийлөгч, Лондон дахь “Европ” академийн жинхэнэ гишүүн, профессор Саболч Суроми БНУУ-ын Засгийн газрыг төлөөлөн Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал, Үндэсний музейн захирал, Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч нартай уулзаж, хоёр улсын соёл урлаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцээ хийх ажээ.





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x
()
x