Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа хөхний хавдрын эсрэг манлайллын аян өрнүүлэн ажиллаж байна | Мэдээллийн дэлгэрэнгүй

0

    Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа Хавдар судлалын үндэсний төвийн Хөхний төвд өнөөдөр (2022.02.17) ажиллав.

    Тэрбээр 2019 оноос хойш хавдрын эсрэг манлайллын аян өрнүүлэн ажиллаж буй бөгөөд энэ хүрээндээ Хавдар судлалын үндэсний төвийн Хөхний төвтэй хамтран “Эрүүл хөх” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 2021 оны улсын төсвийн хөрөнгөөр Баянгол дүүргийг хөхний оношилгооны явуулын ЭХО аппараттай болгосон бөгөөд өнөөдөр Хавдар судлалын үндэсний төвийн удирдлагуудтай уулзах үеэрээ боловсон хүчнийг бэлтгэх, дагалдуулан сургахад тус төвтэй хамтран ажиллах талаар ярилцлаа.  Өмнө нь тэрбээр бүх төрлийн хавдрын талаар багц мэдээлэл бүхий гурван цуврал ном гаргаж, Баянгол дүүргийн 10 мянга гаруй айл өрхөд хүргэжээ.


   Дашрамд дурдахад, хөхний оношилгооны явуулын ЭХО аппаратыг Хавдар судлалын үндэсний төвд нэвтрүүлснээр хөхний төрөл бүрийн эмгэг үүсгүүр, хавдар зэргийг эрт үед нь илрүүлэх боломжтой болж, эрт илрүүлэг нэмэгдэж буй талаар Хавдар судлалын үндэсний төвийн Хөхний төвийн эрхлэгч Т.Батсүх ярьсан. Тус төв байгуулагдаад удаагүй бөгөөд өдөрт 50-60 хүн үйлчлүүлдэг байна. Үйлчлүүлэгчийн тоо ч эрс ихэссэн талаар эмч нар ярьж байв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.





УИХ

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x
()
x