Улсын Их Хурал – Энэ долоо хоногт (2022.04.18-04.22) | Мэдээллийн дэлгэрэнгүй

0

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын
хорооноос Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогч болон
даатгуулагчийг төлөөлсөн гишүүний нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа.

2022.04.18 http://parliament.mn/n/ch4yn

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын
хорооноос Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн
гишүүний нэр дэвшигчийн сонсголыг Төрийн ордонд зохион байгууллаа.
 2022.04.18 http://parliament.mn/n/pe4yn

Улсын Их Хурлын Нийслэл Улаанбаатар хотын
хөгжлийн асуудал эрхэлсэн түр хорооны хуралдаанаар Нийслэл
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй
холбогдуулж, “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий Улаанбаатар хөнгөн галт
тэрэг (
LRT)-ний шугам тавих” төслийн талаарх
мэдээлэл сонсов. Үргэлжлүүлэн
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Сургуулийн өмнөх боловсролын
хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал, шийдэл” сэдвээр танилцуулга, мэдээлэл хийлээ.

2022.04.19 http://parliament.mn/n/qc4yn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн
хуулийн төслүүд
ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
2022.04.19 http://parliament.mn/n/pc4yn

УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны хуралдаанаар
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад
байгууллагад чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл сонслоо.
2022.04.19 http://parliament.mn/n/ph4yn

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн
найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
ийн эцсийн хэлэлцүүлэг,
Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх гэсэн
хоёр асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэв. 2022.04.19
http://parliament.mn/n/qr4yn

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын
хорооны х
уралдааны
эхэнд Ус ашиглалт болон Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн
хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий
ажлын хэсгийн удирдамж батлах тухай
 Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуралдаан
Хаврын тариалалтын бэлтгэл ажлын явцын
талаар  салбарын сайд мэдээлэл хийв.
 Хуралдааны төгсгөлд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны
2022 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 01 дүгээр тогтоолын биелэлтийн
явцын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханы
мэдээллийг сонсов. 2022.04.19
http://parliament.mn/n/qy4yn

Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан Монгол
Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн
төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн
тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны
төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны
төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад
хууль тогтоомжийн төслүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

2022.04.20 http://parliament.mn/n/qw4yn

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг,
Э.Бат-Амгалан, Х.Ганхуяг, Т.Доржханд нар өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд
санаачлан боловсруулсан Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн
шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн
мэдүүллээ.
2022.04.20 http://parliament.mn/n/qa4yn

Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны
хуралдаан
аар Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн
төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар
Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг сонгов.

2022.04.20 http://parliament.mn/n/qo4yn

Нийгмийн бодлогын байнгын
хорооны хуралдаанаар 
Нийгмийн даатгалын сангаас
тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын
хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэх хангах үүрэг
бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын
төслийг хэлэлцэв. 2022.04.20 http://parliament.mn/n/xe4yn

Төрийн байгуулалтын байнгын
хорооны хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн
нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай бусад хууль
тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан хуулийн төслүүд
ийн эцсийн хэлэлцүүлгийг
явууллаа.
Дараа нь Зарим
төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсл
ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Мөн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, хянан
шалгах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан, санал дүгнэлтийг
сонсов. 2022.04.20 http://parliament.mn/n/xc4yn

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд
нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн болон Зөрчлийн тухай хуульд
нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг боллоо.
2022.04.20 http://parliament.mn/n/xa4yn

Улсын
Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан
аар хоёр
асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.
Хуралдааны
эхэнд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах
тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
хуулийн төслүүдийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийлээ.
 
Дараа нь Засгийн газраас 2022
оны 03 дугаар сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн
ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн
мэдүүлсэн хуулийн төслүүд
ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж.
Эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн
байнгын хороонд шилжүүллээ
2022.04.20 http://parliament.mn/n/xh4yn

УИХ-ын
чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь 
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн
нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай бусад хууль
тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан хуулийн төслүүд
ийн эцсийн хэлэлцүүлэг хийлээ.
Дараа
нь 
Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн
найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
ийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.
Зарим төрлийн төрийн
хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийн анхны
хэлэлцүүлгээс УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа
. 2022.04.21 http://parliament.mn/n/uh4yn

Төсвийн байнгын хорооны
хуралдаан
аар хоёр
асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.
Хуралдаан Монгол Улсын Засгийн газраас
2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны
төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022
оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны
төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн
мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр
үргэлжиллээ. Хуралдааны
төгсгөлд 
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл,
2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн
төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 2022.04.21 http://parliament.mn/n/wr4yn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн
нэгж, түүний  удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай бусад
хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан хуулийн төслүүд
ийг эцэслэн баталлаа. Мөн Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт
өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлав. Үргэлжлүүлээд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах
тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
2022.04.22 http://parliament.mn/n/ww4yn

Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, ажлын хэсгийн
гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг нар Нийслэлийн ерөнхий боловсролын
75 дугаар сургууль болон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн
төвд ажиллалаа.
2022.04.22 http://parliament.mn/n/iy4yn

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын
20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн
хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт
оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжилэн хэлэлцэн дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр
Төсвийн байнгын хороонд шилжүүллээ
. 2022.04.22 http://parliament.mn/n/wa4yn





УИХ

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x