Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны даваа эхэлж, эхний дүйцийн бөхчүүд учраатайгаа мэх уралдуулан, хүчиг үзэн барилдаж байна.
Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Улсын гарьд М.Бадарч аймгийн арслан Б.Бумбаяраар, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Улсын заан Б.Пүрэвсайхан аймгийн арслан Б.Бат-Оршихоор туст тус дөрөв даваад байна.