УЛААНБААТАР-ПРАГА ЧИГЛЭЛД ШУУД НИСЛЭГТЭЙ БОЛЛОО

0


Иргэний агаарын тээврийн “Изинис Эйрвэйз” ХХК 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Прага-Улаанбаатар чиглэлд долоо хоногт хоёр удаа шууд нислэг үйлдэхээр боллоо.

Хоёр улсын хооронд шууд нислэгтэй болох чиглэлээр Монгол, Чехийн Засгийн газар хүчин чармайлт гаргаж ирсэн бөгөөд тухайлбал, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн өнгөрсөн оны 5 дугаар сард Чех Улсад хийсэн албан ёсны айлчлал, өнгөрсөн 10 дугаар сард Улаанбаатарт болсон хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанаар талууд идэвхтэй ярилцаж байв.

Ийнхүү идэвхтэй яриа хэлцэл, хамтын ажиллагааны дүнд “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу “Изинис Эйрвэйз” ХХК-ийн шууд нислэг үйлдэх зорилт биеллээ олж байна.

Улаанбаатар-Прага-Улаанбаатар чиглэлд шууд нислэгтэй болсноор Чех Улсад амьдарч буй 13 мянга гаруй манай улсын иргэд төдийгүй Европт ажиллаж, сурч, суурьшиж буй иргэд эх орондоо зорчих, мөн Монголыг зорих жуулчдын тоо нэмэгдэхийн зэрэгцээ цаг, зардал хэмнэх боломж бүрдэж байна.

Мөн хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, ачаа эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x