“УЛААНБААТАРЫН ТУНХАГЛАЛ: ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА ТҮНШЛЭЛИЙГ ДЭМЖИХ” УУЛЗАЛТ БОЛОВ

0


  Энэ оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Жендэрийн Үндэсний хорооноос хамтран зохион байгуулсан “Улаанбаатарын тунхаглал: Олон талт хамтын ажиллагаа түншлэлийг дэмжих” сэдвээрх уулзалт болов.   

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уг уулзалтыг нээж хэлсэн үгэндээ 2018 онд болсон “Тогтвортой хөгжлийн зорилго: Жендэр ба хөгжил” олон улсын бага хурлаас баталсан Улаанбаатарын тунхаглалын хүрээнд Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд бодлогын баримт бичиг, хууль, эрх зүйн орчинг шинэчлэх, бодит арга хэмжээ авч хэрэгжүүлэх чиглэлээр ч ахиц гаргасныг дурьдаж, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлж, улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын бүх хүрээнд эмэгтэйчүүд үр дүнтэй оролцох, манлайлан ажиллах тэгш боломжоор хангах, зорилт дэвшүүлэн ажиллаж буйг онцлон тэмдэглэв.

Тэрбээр Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг 2017-2021 онд хэрэгжүүлэхэд хөгжлийн түншлэгчдийн дэмжлэг туслалцаа их байсныг онцолж, цаашид манай улс хуулийг хэрэгжүүлэх, ялангуяа жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр хүч чармайлтаа эрчимжүүлж, олон улсын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, Улаанбаатарын тунхаглалын хүрээнд бүс нутгийн болон олон улсын хэмжээнд үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, улмаар манлайлан оролцох боломжийг бүрдүүлэхийн төлөө үргэлжлүүлэн ажиллана гэв.

Тус уулзалтад Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын түнш байгууллагуудын тэргүүн нар, ажилтнууд оролцож, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын 2022-2031 оны стратеги төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх,  хамтын ажиллагааг эрчимжүүлэх  талаар санал солилцов.   

 

            





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x
()
x