УКРАИН УЛСЫН ДҮРВЭГСДЭД 200,000 АМ. ДОЛЛАРЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭВ

1


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Украинд НҮБ-ын Онцгой байдлын тусламжийн төв сангаас 60 сая ам.долларын тусламжийг нэн даруй гаргахаа мэдэгдсэн. НҮБ-ын Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах албаны хийсэн судалгаагаар Украин Улсад 18 сая гаруй иргэн шууд өртөх эрсдэлтэй байгаа бөгөөд үүнээс 12 сая иргэнд хүмүүнлэгийн тусламж зайлшгүй шаардлагатай юм. Үүнд нийт 1,139 наяд ам.долларын санхүүгийн эх үүсвэр шаардлагатай хэмээн тооцоолсон. Өнөөгийн байдлаар хүмүүнлэгийн хариу арга хэмжээнд шаардлагатай санхүүжилтийн 41,1 хувь нь бүрдээд байгаа аж.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас өнөөдөр Украин Улсын дүрвэгсдэд 200,000 ам. долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэв. Энэхүү тусламжийн 150,000 ам.долларыг НҮБ-ын Онцгой байдлын тусламжийн төв сан, 50,000 ам.долларыг Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоогоор дамжуулан олгоно.





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

1 Сэтгэгдэл
Хамгийн сүүлийн үеийн
Хуучнаас Хамгийн олон санал өгсөн
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
trackback
УКРАИН УЛСЫН ДҮРВЭГСДЭД 200,000 АМ. ДОЛЛАРЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭВ – "Аймгийн мэдээ" цахим сонины сүлжээ
2 жилийн өмнө

[…] Source link […]

1
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x