Украины Буча хотод болсон халдлагын талаар Оросын тал ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ түгээжээ

0


Товч агуулга

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам болон бусад өндөр албан тушаалтнууд Украины нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй автомашины дүрс бичлэгт хоёр хүнийг үхсэн украинчуудын дүрд тоглуулан харуулсан байна. Тэд Telegram болон Twitter дээр энэ тухай мэдээлэхдээ нэг хүн гараа хөдөлгөж байхад нөгөө хүн машины толинд сууж байгаа дүрс бичлэгийг харуулсан гэж нийтийг төөрөгдүүлжээ.

Энэ үеийн бодит бичлэг дээр машин өнгөрөхөд гараа өргөсөн хүн харагдахгүй байгаа ба машины салхины шилэн дээр хөдөлгөөн харагдсан нь магадгүй усны дусал, эсвэл шороон толбо гэж үзэж байна.

Бичлэгт машин өнгөрсний дараа хэн нэгэн сууж байгаа хэсэг огт байхгүй. Харин машины зорчигч талын толины линзээр хөдөлгөөнгүй цогцсыг харуулсан нь олон нийтийг төөрөгдүүлсэн.



Эрх Баялаг гэх фэйсбүүк хэрэглэгч “УКРАЙНЫ РАДИКАЛ ҮЗЭЛТНҮҮД БУЧА ХОТОД ӨДӨӨН ХАТГАХ АЖИЛЛАГАА ҮЙЛДСЭНИЙ ДАРАА ОХУ НҮБ-ЫН АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗАРЛАВ” гэсэн пост оруулжээ.

“Уг постод Украйны радикал үзэлтнүүд Буча хотод өдөөн хатгах ажиллагаа явуулсантай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг 4-р сарын 4-ний өдөр хуралдуулах хүсэлтийг ОХУ-ын зүгээс гаргажээ. Киевийн ойролцоох Буча хотод Украйны радикал үзэлтнүүд өдөөн хатгах ажиллагаа явуулсантай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг даваа гаригт хуралдуулахыг ОХУ-ын зүгээс уриалж байна гэж НҮБ-ын дэргэдэх байнгийн төлөөлөгчийн газрын нэгдүгээр орлогч дарга Дмитрий Полянский мэдэгдэв” гэжээ.

Уг мэдээллийг нягталлаа.

Factcheck:

ОХУ Украин улсад түрэмгийлэл үйлдэж, 2022.02.24-нд дайн эхлүүлсэн. Энэ цагаас хойш тус улс Украины талаар янз бүрийн ташаа мэдээллийг явуулж, олон нийтийг төөрөгдүүлж байгаа тул олон улсын баримтыг нягтлагчид ташаа мэдээллүүдийг нягтлан хүргэсээр байгаа юм.

Дээрх постод дурдагдсан Буча хотод өдөөн хатгалга явуулсан талаарх мэдээллийг олон улсын баримт нягтлагч Politifact.com болон Deutsche Welle шалгасныг хүргэж байна.

Киевийн ойролцоох хотод болсон хядлагад Украины эрх баригчид Оросыг буруутгасан бөгөөд тус улсын цэргүүд бүс нутгийг орхин гарсны дараа олон зуун хүний ​​цогцсыг олсон талаар мэдээлсэн. Энэ явдлыг геноцид хэмээн үзэж байгаагаа Украины ерөнийлөгч Володимир Зеленский CBS News-д ярьсан байна.

Тэгвэл ОХУ-ын Батлан хамгаалахын сайд үүнийг ОХУ-тай хамаагүй бөгөөд барууны хэвлэл мэдээллийнхэнд зориулж зохион байгуулалттай найруулсан Киевийн өдөөн хатгал, бас нэгэн заль хэмээн Телеграмд пост хийжээ.

Телеграм, Твиттер болон бусад платформуудаар Оросын албаны хүмүүс мөн цогцсуудаар дүүрсэн гудамжаар яваа машин дотроос хийсэн бичлэгийг түгээсэн байна.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын Телеграм хуудастаа оруулсан постыг тус улсын Гадаад хэргийн сайд мөн шэйрлэсэн бөгөөд ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам, ГХЯ цааш шэйрлэхдээ Украины Expresso телевизийн суваг илүү гайхалтай дүр зураг бүтээхийн тулд хүмүүсийг зориудаар байрлуулсан болохыг нотолсон гээд  худал мэдэгдээд “Цогцсуудын дүрс бичлэг нь будлиантай байна” гэж Оросын Батлан ​​хамгаалах яамны мэдэгдэлд дурдсан ба “Бичлэгийн 12 дахь секундэд баруун талын цогцос гараа даллаж байна. 30 дахь секундэд арын толинд “цогцос” суусан байна” гэжээ.

Оросын мэдээллийн агентлагууд болон албаны хүмүүс Украины эсрэг тэрхүү постыг мөн түгээж, нийтэлсэн байна.

Тэгвэл Expreso телевизийн үзүүлсэн бичлэгийг YouTube сувгаас үзэх боломжтой

бөгөөд уг бичлэгт гараа хөдөлгөсөн хүний дүрс огт ороогүй байна. Харин машины салхины шилэн дээгүүр усны дусал эсвэл шороон толбо харагдсаныг сэтгүүлчид болон сошиал медиаг шүүмжлэгчид нягтлан хүргэсэн байна. Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

2022.04.01-нд цацагдсан уг бичлэгийг Германы Дойче Велле агентлагийн баримтыг шалгагчид мөн хягталж, олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛЖ, зориудаар эвлүүлж, найруулсан болохыг нийтэд мэдээлжээ.

Эх сурвалжууд:

https://www.politifact.com/factchecks/2022/apr/04/russian-ministry-defense/russia-pushes-false-crisis-actor-claims-about-vide/

https://www.dw.com/en/fact-check-what-really-happened-in-bucha/av-61388310





Fact check Mongolia нягтлав

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x
()
x