Украинд биологийн зэвсэг судлах лабораторийг АНУ санхүүжүүлдэг – НОТЛОГДООГҮЙ

1


Товч агуулга

Украинд АНУ-ын ажиллуулдаг, биологийн зэвсгийн ямар ч лаборатори байхгүй.

АНУ-ын Батлан хамгаалах яам болон Украины Эрүүл мэндийн яам 2005 оноос хойш нийгмийн эрүүл мэндийн лабораториудыг сайжруулах, халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Энэ нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Бүгд Найрамдах улсуудад хэрэгжиж байсан үй олноор хөнөөх зэвсгийн аюулыг бууруулах зорилгоор 1991 онд эхэлсэн аюулыг бууруулах хамтарсан хөтөлбөрийн нэг хэсэг юм.



Batuk гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.04.15-нд “ОХУ-ын Батлан хамгаалах яамны ноцтой мэдэгдэл” гэх пост оруулжээ.

Уг постод:

– Украины Шинжлэх ухаан, технологийн төв нь Пентагоны ашиг сонирхолд нийцүүлэн, тэр дундаа биологийн зэвсгийн чиглэлээр судалгаа хийхэд зориулж буцалтгүй тусламж авдаг ;

– Украины шинжлэх ухаан, технологийн төвийн төслийг хэрэгжүүлэхэд АНУ сүүлийн жилүүдэд 350 гаруй сая ам.доллар хуваарилсан;

– Украин дахь АНУ-ын биолабораториудын ажлын талаархи мэдээлэл нь био зэвсгийг хориглох тухай конвенцийг олон удаа зөрчсөн болохыг баталж байна;

-Америкийн эрдэмтэд гурван жилийн турш Харьков хотын бүсийн эмнэлзүйн сэтгэл мэдрэлийн 3-р эмнэлгийн өвчтөнүүдэд аюултай биологийн бүтээгдэхүүн туршиж байсан байна гэжээ.

Энэхүү агуулгыг нягталлаа.

FactCheck:

Энэ талаарх зарим мэдээллийг өмнө нь нягталж хүргэснийг ЭНД дарж уншина уу.

ОХУ Украинд дайн хийгээд зогсохгүй хуурамч мэдээллийн дайн хийж байна хэмээн олон улсын шинжээчид үзэж, тус улсын төөрөгдүүлсэн аливаа мэдээллийг нягталсаар байгаа.

Дээрх постод хавсаргасан видеог харвал ОХУ-ын Зэвсэгт хүчний Цацраг, хими, биологийн аюулгүйн албаны дарга Игорь Кирилловын мэдээлэл хийх үеийн бичлэг байна. Тэрбээр 2019 онд Украинд хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд тодорхойгүй эрсдэлтэй судалгаа хийснийг дурджээ.

Дээрх агуулгыг BBC гэх мэт олон улсын баримтыг нягтлагчид нягталжээ.

Украин даяарх 30 лабораторид АНУ хамтран ажиллаж, аюултай халдвар үүсгэгч бодис, өвчин үүсгэж, эмгэг төрүүлдэг бичил биет гарган авч байгаа хэмээн Орос улс буруутгажээ.

Украин улсад аюултай өвчний хор нөлөөг бууруулах зорилготой нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн олон арван лаборатори байдаг байна. Тэдгээрийн зарим нь АНУ, Европын холбоо, ДЭМБ болон бусад олон орноос санхүүгийн болон бусад дэмжлэг авдаг ажээ.

Харин ОХУ эдгээрийг “нууц лаборатори” гэж мэдээлжээ.

ЗХУ задарсны дараа 1990-ээд онд Украин болон бусад улсад биологийн зэвсгийн эрсдэлийг бууруулах зорилготой Биологийн аюулыг бууруулах хөтөлбөрийг АНУ хэрэгжүүлсэн байна. Уг хөтөлбөрийн хүрээнд зарим лабораторид АНУ-аас орчин үеийн техник, тоног төхөөрөмжийг олгосон ч үйл ажиллагааг нь улс нь хариуцан эрхэлж байжээ.

Мөн 2005 онд Украины нийгмийн эрүүл мэндийн лабораториудыг сайжруулах хүрээнд АНУ-ын Батлан хамгаалах яам Украины Эрүүл мэндийн яамтай хамтран ажилласан байна.

Энэ нь мөн л тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэлээр хэрэгжжээ.

Харин биологийн зэвсэг үйлдвэрлэхэд хамтран ажилласан талаар ямар нэгэн баримт нотолгоо байхгүй, эсрэгээрээ биологийн зэвсгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн байна.

ОХУ ийм агуулгатай мэдээллийг өмнө нь ч гаргаж байжээ. Тухайлбал, 2018 онд Оросын төрийн хэвлэлээс АНУ-ын санхүүжүүлдэг Жиоржиа муж дахь лабораторид шинжилгээнд хамруулаагүй эмийг иргэдэд өгсөн гэсэн мэдээлэл тарааж байжээ. Гэвч BBC-ийн нягталснаар уг мэдээллийг дэмжих ямар ч баримт, нотолгоо олдоогүй байна.

НҮБ биологийн зэвсгийн талаар ямар нэгэн хөтөлбөрийн тухай ямар нэгэн мэдээлэлгүй болохоо мэдэгджээ.

Өөрөөр хэлбэл, дээрх пост дахь агуулга ямар нэгэн баримт нотолгоогүй, олон нийтийг төөрөгдүүлсэн ТАШАА мэдээлэл байна.

Эх сурвалжууд:

https://tvzvezda.ru/news/20223311644-kIPpn.html

https://www.bbc.com/news/60711705

https://www.politifact.com/factchecks/2022/feb/25/tweets/there-are-no-us-run-biolabs-ukraine-contrary-socia/

https://www.state.gov/wp-content/uploads/2019/02/05-829-Ukraine-Weapons.pdf

https://www.un.org/press/en/2022/sc14827.doc.htm





Fact check Mongolia нягтлав

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
1 Сэтгэгдэл
Хамгийн сүүлийн үеийн
Хуучнаас Хамгийн олон санал өгсөн
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
trackback
Украинд биологийн зэвсэг судлах лабораторийг АНУ санхүүжүүлдэг – НОТЛОГДООГҮЙ – "Аймгийн мэдээ" цахим сонины сүлжээ
1 сар өмнө

[…] Source link […]

1
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x
()
x