УИХ-ЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ДАГУУ ХӨГЖЛИЙН БАНКНЫ АСУУДЛААР НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛНА

0

 

Хөгжлийн банканд үүссэн асуудлаар Нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан Сэтгүүлчдийн төлөөлөл болон Хөгжлийн банкны асуудлыг хариуцсан Ажлын хэсгийн гишүүдийн төлөөллийг УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2022.02.14/ хүлээн авч уулзан, санал солилцож, ажлын хэсэгт тодорхой үүрэг чиглэл өглөө.

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Монгол Улсын Засгийн газар, Монгол банк болон аудитын тайлан, дүгнэлт зөвлөмжтэй танилцаж, дүнг УИХ-д танилцуулах үүрэг бүхий таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулагдсан.  Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б. Баттөмөр, ажлын хэсгийн гишүүдэд  Б. Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, С.Чинзориг нарын гишүүд ажиллаж буй.  УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг энэ сарын 17-нд эхний дүгнэлтээ танилцуулах бол 21нд эцсийн дүгнэлтээ гаргах аж. 

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар “Энэ бол сүүлийн 1гаруй жилийн хугацаанд хуримтлагдсан асуудлууд. 2015 онд УИХ-ын  Ажлын хэсгийн дүгнэлт гарч байсан. 2018 онд ЗГХЭГын Хяналт шалгалтын удирдамж баталсан.   Хөгжлийн банканд  2019 онд Аудитын газар, ЗГХЭГаас  шалгалт  хийгдэж, 2020 онд Сангийн яам, 2021 онд Монгол банк шалгаж, дүгнэлтүүд нь эцэслэгдэж1жилийн турш яригдаж байсан боловч одоо олны дэмжлэг авч нэлээн чухал асуудал болж байна. Олон талын хамтын ажиллагаа, та бүхний хичээл зүтгэлийн үр дүнд өнөөдрийн байдлаар 50 гаруй тэрбум төгрөгийн өр төлөгдсөн байна. Нэгдүгээр улиралдаа багтаад 200 гаруй тэрбум төгрөг төлөгдөхөөр график, төлөвлөгөө хийгдээд, амлалт үүрэг аваад ажиллаж байгаа юм байна. 

Хууль хяналтын байгууллагуудаар АТГт 10, Эрүүгийн Цагдаагийн газарт 3 Дүүргийн цагдаагийн газарт 2шүүхэд 25, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт 8, хяналтын шатанд 6 хэрэг шалгагдаж байна. Ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа  байнгын хороо хуралдаад Нээлттэй сонсгол зохион байгуулах  чиглэл өгсөн” гэдгийг онцлов. 

 Уулзалтад оролцсон сэтгүүлчид энэ үеэр Нээлттэй хэлэлцүүлгээр яригдсан асуудлуудын талаар нэгдсэн мэдээлэл өгөхийн зэрэгцээ сонирхсон асуултдаа хариулт авлаа.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар Хөгжлийн банканд үүссэн асуудлаар хууль бус үйлдэлтэй хатуу тэмцэхийн зэрэгцээ асуудлыг хар цагаанаар нь ялгах шаардлагатай. Ном журмаар нь зээл аваад зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг хэлмэгдүүлж болохгүй.  Харин зээлийг зориулалт бусаар ашигласан, улс төрийн хамааралтай хүмүүст хатуу хариуцлага тооцох ёстой гэсэн байр сууриа илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

УИХ

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x