УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордонд нас баржээ

0

Тэрээр өнөөдөр ТОП-100 аж ахуй нэгж шалгаруулах ёслолд оролцчихоод Төрийн ордонд явж байгаад гэнэт нас барсан байна.

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийнхэн хэргийн газарт ажиллан үзлэг хийж байгаа тул Төрийн ордныг хамгаалалтад авч хэн нэгнийг нэвтрүүлэхгүй байна. Талийгчийн ар гэрийнхэн Төрийн ордны гадаа байгаа бөгөөд зөвшөөрөл ирсний дараа нэвтрэх юм байна.

19 цагийн үед 103 ЯТТ-д Төрийн ордны баруун хаалганы нэгдүгээр давхарт 40 орчим насны хүн ухаан алдсан байдалтай байна гэсэн дуудлага ирсэн байна. Эх сурвалжуудын мэдээлснээр эмнэлгийнхнийг ирэхэд талийгч нас барсан байсан гэсэн мэдээлэл байна.

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x