Удтал ухаан орохгуй байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ

0

Монгол Улсын начин Э.Энхбат БНСУ-аас эх орондоо ирж зургаан хоноод өнөөдөр/2021.12.24/ таалал төгсчээ. Тэрээр өнгөрсөн найман сарын хугацаанд Солонгос улсад эмчилгээ хийлгээд “найдваргүй” гэгдэн эх орондоо эргэн ирж “Сонгдо” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм.

Түүний биед ноцтой гэмтэл учруулсан Н.Түвшинбаярын хувьд прокурорт хэргийг нь буцаасан.

Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Э.Энхбат начины ар гэрийнхний хүсэлтээр өчигдөр болж, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг дахин прокурорт буцаасан.

Н.Түвшинбаярын хэрэг прокурорт шилжсэнээр дахиад мөрдөн шалгалын ажиллагаа хийж эхэлнэ. Шүүхийн шийдвэр 174 хоногийн дотор албажиж, прокурорт шилжих хүртэл Н.Түвшинбаярт оноосон таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээжээ.

Талийгаачийн ар гэр, төрөл төргөсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x
()
x