ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР БҮГД НАЙРАМДАХ ЛАТВИ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

0


Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Бүгд Найрамдах Латви Улсаас Монгол Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Маяа Маникаг хүлээн авч уулзав.

Уулзалтаар Монгол, Латвийн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцаж, яамд хоорондын зөвлөлдөх уулзалт, яриа хэлэлцээг идэвхтэй өрнүүлэхийн төлөө байгаагаа Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр нотоллоо. Тэрээр мөн Латви улстай НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорьж буйг онцолж, олон улс, бүс нутгийн хэмжээнд манай улсаас дэвшүүлсэн санал, санаачилгыг Латви Улс дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв.

Элчин сайд М.Маника Монгол Улсад томилогдон ажиллах хугацаандаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, зам тээвэр, соёл, хүмүүнлэгийн зэрэг салбарт хөгжүүлэхийг зорин ажиллаж байгаагаа дурдаж, иргэд хоорондын харилцааг мөн идэвхжүүлэхийн төлөө байгаа гэдгээ илэрхийллээ.





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x