Төв аймгийн Лүн сумын Атарын сангийн аж ахуйд үерийн усанд автсан сууцнаас гурван хүүхдийг аварлаа

0

Төв аймгийн Лүн сумын нутаг, Атарын сангийн аж ахуй гэх газар үерт автжээ. Тус суурингийн усанд автсан байшингаас гурван хүүг нутгийн иргэд болон Онцгой байдлын алба хаагчид дөнгөж сая аварлаа.

Posted by Enkhbold Bukhchuluun on Saturday, June 15, 2019
Bayarmandakh Erdenekhuu-н зураг.
На данном изображении может находиться: один или несколько человек, люди стоят, небо, облако, океан и на улице

Тус сууринг улсын чанартай А0301 автозам дайран өнгөрдөг бөгөөд замын зорчих хэсгийн гурван километр газар усанд автжээ. Иймд Төв аймгийн цагдаагийн газраас эл замын хөдөлгөөнийг хаагаад байна. 

Үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, энэ сарын хоёрдугаар арав хоногийн эхний хагаст ихэнх нутгаар дуу цахилгаантай их хэмжээний бороо үргэлжилж орох бөгөөд, зарим газар салхи секундэд 12-18 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна. Энэхүү мэдээлэлд үндэслэн Онцгой байдлын байгууллагаас үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх дараах анхааруулгыг гаргажээ. 

  • Урин дулаан аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх,
  • Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,
  • Баталгаагүй зам, гүүрээр зорчихгүй байх,
  • Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,
  • Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр өөрийн болон гэр бүлийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалж, гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

С.Мөнхбаатар

munkhbaatar@montsame.mn

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x