Туул голын үер аюултай түвшинг 80 см-ээр даваад байна

0

Ус уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн Гадаргын усны судалгааны хэлтсээс үерийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээг хүргэж байна.

Сүүлийн өдрүүдэд Төвийн нутгаар үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Хэнтий нуруунаас эх авсан Хэрлэн, Балж, Онон, Хараа, Ерөө, Хурх, Туул голуудын дагуу болон сав газрын том, жижиг голуудаар хур борооны үер буулаа. Зургаадугаар сарын 23-ны өдрийн байдлаар Тэрэлж, Туул, Хэрлэн голын эх орчмоор өмнөх өдрөөс 20-105 см нэмэгдэн, голууд усны түвшин үерийн аюултай түвшинг 10-80 см даван үерлэж байна.

Энэ цаг мөчид Туулын хувьд үерийн долгионы оргил үе Улаанбаатар хот орчмоор өнгөрч байгаа бөгөөд Туул-Улаанбаатар харуул дээр үерийн аюултай түвшинг 80 см давж, өнгөрсөн 2023 оны 7 дугаар сарын эхээр тохиосон их үерийн түвшинг 30 см давж онц хүчтэй үерлэж байна. Туул голын дагуу цаашдаа усны түвшин үргэлжлэн нэмэгдэж, 6 дугаар сарын 24 -нд Алтанбулаг орчмоор 80-90 см нэмэгдэж үерийн аюултай түвшинг 20-30 см давна.

Түүнчлэн Балж, Хурх, Хүдэр, Туул, Улиастай, Сөгнөгөр, Сэлбэ голуудын үерийн түвшинг 5-50 давсан байдалтай байна.

Мөн Алтай нуруунаас эх авсан Буянт, Ховд голууд үерийн байдалтай, үерийн аюултай түвшинг 5-10 см даван үерлэж байна.

Маргааш буюу 24-ний өдөр Ерөө гол Дулаанхаан, Онон гол Дадал суморчимд 60-70 см Хэрлэн гол Өндөрхаан сум орчимд 10 см тус тус голуудын усны түвшин нэмэгдэх хандлагатай байна.

Иймд дээрх голуудыг ай сав дагуу суурьшиж буй малчид, аялж амарч яваа иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x