Тогтвортой санхүүгийн үндэсний замын зургийг баталлаа

0


Тогтвортой санхүүгийн үндэсний замын зургийг баталлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа “Ногоон санхүүжилт, Бүс нутгийн чуулган”-ы үеэр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл Тогтвортой санхүүгийн үндэсний замын зургийн баримт бичгийг зөвлөл баталлаа.

Замын зургийн хүрээнд тогтвортой санхүүг хөгжүүлэх суурь нөхцөл, бодлогын таатай орчин бүрдүүлж, төсөв, санхүүг ногоон хөгжилд чиглүүлэн, ногоон санхүүжилтийн хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх замаар ногоон банк, санхүүгийн байгууллагуудыг хөгжүүлж, тэдгээрийн байгаль орчин, нийгэм, засаглалын болон уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулж, ил тод, нээлттэй тайлагналыг дэмжих юм.

Үндсэн зургаан  бүлэг, 25 дэд арга хэмжээ бүхий Замын зургийг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд банкны салбарын ногоон зээлийн багцыг нийт зээлийн багцын 10 хувьд хүргэх, банкнаас бусад санхүүгийн байгууллагын олгосон нийт зээлийн багцын таваас доошгүй хувийг ногоон зээлээр бүрдүүлэх зорилт тавьж байна.

Ингэснээр Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг биелүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн багадаа 15 хувийг банк, санхүүгийн байгууллагуудын эх үүсвэрээс хангах боломж бүрдэж байна.



Ерөнхийлөгч

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x