Технологийн салбарт эмэгтэйчүүдийг чадавхжуулах “Empowering Girls in Tech” интерншип хөтөлбөр зарлагдлаа DNN.mn
YOUTHinc – Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг болон Эрксис Монголиа технологийн салбарт эмэгтэйчүүдийг чадавхжуулах “Empowering Girls in Tech” интерншип хөтөлбөрийг албан ёсоор хамтран зарлаж мэдээлэл технологийн салбар дах хүйсийн тэгш бус байдлыг бууруулж, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, залуу эмэгтэй инженерүүдийн ур чадвар, хөгжил, нийгмийн оролцоо, манлайллыг дээшлүүлж ирээдүйн ажлын байранд бэлтгэх, зохистой хөдөлмөрийг уриалах зорилгоор хамтран ажиллахаар боллоо.
YOUTHinc – Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг нь 2009 онд АНУ-ын Виржиня мужид үүсгэн байгуулагдсан бөгөөд 2019 онд Монголд дахин байгуулагдсан цагаас хойш залуу мэргэжилтнүүдэд зориулсан ур чадвар олгох зорилго бүхий 5-н удаагийн интерншип хөтөлбөрүүд, тэтгэлэгт хөтөлбөр, байгууллагуудтай танилцах аялал, BFIT хөтөлбөр, хөдөлмөрлөх эрхийн мэдлэг олгох сошиал аян, ажил олгогчийн шаардлагад нийцсэн зөөлөн ур чадвар олгох сургалтуудыг практик дадлага хийн бодит туршлага олгох замаар зохион байгуулж ирсэн билээ.
Эрксис Монголиа нь 2022 онд сурч хөгжих хүсэл эрмэлзэлтэй, бүтээлч залуучуудад зориулсан Bootcamp to Work 2022 хөтөлбөрийг зарлаж шилдэг оролцогчдоо шалгаруулсан билээ. Тухайн хугацаандхөтөлбөрт оролцсон багууд Эрксис XOS платформыг цахиурын хөндийд гаргах нэмэлт шийдлүүдийг хөгжүүлж, өөрийн мэдлэг чадвараа практикт хэрэгжүүлж, туршлага хуримтлуулсан юм. 2023 онд YOUTHinc – Монгол залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг – тэй хамтран Bootcamp to Work 2023 хөтөлбөрөө “Empowering Girls in Tech” нэрийн дор зохион байгуулж байна.
“Empowering Girls in Tech” интерншип хөтөлбөр 2023.06.12-ны өдрөөс эхлэн зарлагдаж 2023.06.30-ийг дуустал явагдах бөгөөд хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД даран авч авч, хөтөлбөрт хамрагдах боломжтой юм. https://bit.ly/3NplN3e
Хөтөлбөрт хамрагдсанаар Монгол инженерийн бүтээсэн цахиурын хөндийд өрсөлдөж буй Эрксис XOS платформ дээр нэмэлт шийдлүүдийг хөгжүүлэн ажиллахын зэрэгцээ мөн ажил олгогчийн шаардлагад нийцсэн зөөлөн ур чадваруудаа хөгжүүлж, практик дадлага хийн бодит туршлага олж авах, нетворкинг хийх, бусад технологийн байгууллагуудтай танилцах зэрэг олон хөтөлбөрүүд таныг хүлээж байна.