Тесла компани анх удаа бүтээгдэхүүнээ сурталчлав

0

Цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч Тесла компани түүхэндээ анх удаа сурталчилгаа цацсан тухай хэвлэлүүд мэдээлж байна.

Баасан гарагт тус компанийн Азийн зах зээлд чиглэсэн Tesla Asia твиттер хуудсанд 2 минутын урт сурталчилгааны дүрс бичлэг нийтлэгджээ.

Үүнийг нийтлэгдэхээс өмнө Теслагийн гүйцэтгэх захирал Илон Маск сурталчилгаа цацаж эхлэх шаардлагатай болсон тухай CNBC сувагт ярьсан юм.

Тэрбээр үүнийгээ хүмүүсийн дунд тарсан үнэ өртгийн талаар буруу ойлголтыг залруулах, аюулгүй ажиллагааны боломжуудаа таниулах зорилготой гэж тайлбарлажээ.

Өмнө нь Тесла компанийн хөрөнгө оруулагчид өөр брэндийн цахилгаан автомашин хэрэглэдэг хүмүүсийг татахын тулд сурталчилгаа явуулахыг уриалж байсан удаатай. Гэхдээ Маск үүнийг нь үл ойшоодог байжээ.

Тэрбээр зар сурталчилгааны оронд судалгаа, хөгжүүлэлтэд мөнгө зарцуулах нь илүү ашигтай гэж үздэг байв.

Нөгөө талаас цахилгаан хөдөлгүүрт автомашины зах зээлд өрсөлдөөн нэмэгдэж, Теслагийн давуу тал алдагдаж эхэлсэнтэй холбоотой байж магадгүй гэж сурталчилгаа явуулах шийдвэрийг нь ажиглагчид тайлбарлаж байна.

 

Эх сурвалж: Tech Insider

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x