Татварын буцаан олголтын хүсэлтийг ирэх мягмар гарагт авч дуусна

0

Орон сууц, сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхэд заавал татвар төлсөн байх ёстой юу?

-Заавал татвар төлсөн байна. ХХОАТ-ын тухай хуульд орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын 6 сая төгрөг хүртэлх хөнгөлөлтийг эдлүүлнэ гэж заажээ. Хэрэв албан татвар төлөөгүй, тайлагнасан ногдлыг бүрэн төлөөгүй бол хөнгөлөлтөд хамрагдахгүй. Иймд тайлагнасан татварыг бүрэн төлсөн тохиолдолд тухайн дүнгээс хэтрүүлэхгүй хөнгөлөлт эдэлнэ.

Орон сууцны хөнгөлөлт эдлэхэд ямар төлбөрийн баримт шаарддаг вэ?

-Ашиглалтад орсон орон сууцыг худалдан авсан бол 2%-ийн татвар төлсөн баримтаар хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах боломжтой. Харин гэрчилгээ гараагүй шинээр барьсан орон сууц, байр хувь хүнээс авсан бол төлбөрийн баримт заавал авах шаардлагатай.

Үл хөдлөхийн гэрчилгээ банканд байгаа тохиолдолд яах вэ?

-Тухайн иргэний өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөхийн гэрчилгээ банкны барьцаанд байгаа эсэхээс үл хамааран татварын хөнгөлөлт эдлэх боломжтой.

 

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x
()
x