Тамгын газрын ажилтнуудад зориулсан “Хуулийн англи хэлний тойм” сэдэвт сургалт боллоо | Мэдээллийн дэлгэрэнгүй

0

    Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс хувь хүний хөгжлийн сургалтын хөтөлбөрийн хүрээнд “Хуулийн англи хэлний тойм” сэдэвт сургалтыг ажилтнуудад зориулж зохион байгууллаа. Хичээлийг хуульч А.Мандуул оров.



    Хууль зүйн бичлэгийн хэв маяг, арга техникийн үндсэн ойлголт, англи хэлний хууль зүйн нэр томъёоны хэрэглээ, орчуулгын арга зүй, хууль зүйн англи хэлний бичгийн болон бусад чадварыг хөгжүүлэх зорилготой тус сургалтад Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажлын албаны ажилтнууд, Улсын Их Хурлын гишүүний ажлын албаны ажилтнууд танхимаар болон цахимаар хамрагдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.





УИХ

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x