Талийгаач Г.Улсболдын ар гэр ор үндэсгүй худал мэдээллийг дэвэргэж тараахгүй байхыг иргэн Э.Цэрэндолгороос хүсэв

0

“Mongolian next top model” нэвтрүүлгийн шилдэг оролцогч Ч.Чамин-Эрдэнэ 2018 оны аравдугаар сарын 24-ны өдөр амиа алдсан хэргийг хаах саналтайгаар прокурорт шилжүүлээд байгаа.

Олноо “Цэнхэр үст” хэмээн алдаршсан иггэн Э.Цэрэндолгор болон талийгаач Ч.Чамин-Эрдэнийн нагац ах Ч.Гэрэлхүү нар “Загвар өмсөгч, талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэргийн сүүлийн гэрчийг устгалаа. Г.Улсболд гэх энэ залуу нь өнгөрсөн хоёрдугаар сарын 25-ны өдөр угаалгын өрөөнөөсөө нас барсан байдалтай олдлоо” гэж цахим орчимд бичиж талийгаач Г.Улсболд гэх залуугийн зургийг олон нийтэд дэлгээд буй нь нийгэмд дуулиан тариад буй.

https://www.facebook.com/tserenenebish/posts/2378229918862861

Талийгаачийн ар гэрийнхэн ч Г.Улсболд нь Ч.Чамин-Эрдэнийн хэрэгтэй холбоотой гэх мэдээлэл ор үндэсгүй худал болохыг мэдээлжээ. Ч.Чамин-Эрдэнийг амиа алдсан өдөр нь Г.Улсболд нь ОХУ-ын Улаан-Үд хотноо ажлаар явж байсан аж. Ийнхүү ар гэрийнхний зүгээс цагдаагийн байгууллагад албан ёсоор хандаж, ор үндэсгүй худал ташаа мэдээллийг дэвэргэж  тараахгүй байхыг хүссэн бол
Монголын Скаутын холбооноос мөн албан ёсоор мэдэгдэл гаргаж, Г.Улсболд гэх залуу нь Цэрэнгийн яриад бгаа шиг аравдугаар сарын 24-ний өдөр гэртээ байсан гэдэг нь худлаа бөгөөд өнгөрсөн оны 10 дугаар сарын 24-ний өдөр ОХУ-д явж байсан нь хөдлөшгүй баримтаар тогтоогдсон” гэж мэдэгдэн иргэн Э.Цэрэн нарын мэдээллийг ор

үндэсгүй болохыг мэдээлжээ.

https://www.facebook.com/ScoutMongolia/posts/2423023514438925

Харин талийгчийн нагац ах Ч.Гэрэлхүү энэ хэргийн дараа “Надад болон гэр бүлийнхэн эргэн тойрныхонд минь ямар нэгэн муу зүйл тохиолдвол үүний ард яахаас ч буцахгүй тэдгээр алуурчид байх болно!!!!! ” гэж мэдэгдээд энэ хэрэгт цагдаагийнхныг буруутгаж байгаа. Талийгаач Г.Улсболдтой ярилцсан энэхүү бичлэгээ тэрээр энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдөр олон нийтэд дэлгэсэн байна. Харин талийгаач Г.Улсболд 25-ны өдөр нь гэртээ нас баржээ.

Image may contain: 1 person, closeup

Талийгчийн нагац ах Ч.Гэрэлхүү


“Өмгөөлөгчдийн баг бүхэл бүтэн 2 сарын өмнө буюу 01.02-нд ГЭРЧ Г. УЛСБОЛДООС БАРИМТ ГАРГУУЛАХ шаардлага
талийгчийн нагац ах Ч.Гэрэлхүү хүргүүлсэн ч Хан-Уулын цагдаагийн хэлтсийн дарга Баттөмөр, Ш.Рэнцэн огт хөдлөөгүй учир одоо тэдэнтэй хариуцлага тооцох цаг нь болсон . Талийгаач залуугийн утас хаягийг Ш.Рэнцэнгээс өөр хүн мэдэж байгаагүй. Би энэ бичлэгийг ажил явдлын дараа нь постолсон. Монголын ард түмэн минь хэдий хүртэл нүдэн балай, чихэн дүлий юм шиг явах вэ? Би шатрын нүүдлээ аль дээр хийгээд тэдний хариу нүүхийг хүлээж байсан. Гэтэл алтан хүний амь насанд хүрлээ. Нүдний цөцгий мэт нууж явсан гэрч минь өөрөө эхэлж надтай холбогдож мэдээлэл өгсөн. Бичлэг хийж байгааг мэдэж байсан. Ном бичдэг хүүхэд шүү дээ. Надад гаргасан ном, CD-гээ үзүүлж бид 2 хуурай ах дүү болцгоосон байсан. Тэд надад ийм бичлэг байгааг мэдэлгүйгээр Улсболдын амь насанд хүрлээ. Мөн ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Улсболд зуурдаар биш цаг бусаар өнгөрсөн. Би өдийг хүртэл хийж чадах бүх зүйлээ хийсэн” гэв

2018.12.03 Гэрч Г-ийн яриа. Доод давхарт нь 2018.10.24ний өдөр сонссон харсан зүйл нь маш ноцтой. ХЭРЭВ та энэ гэрчийг таньж байвал, ХЭРЭВ таних гэж оролдвол олон нийтэд ил харагдахаар бичиж болохгүйг АНХААРНА УУ!!! Над руу зурвасаар бичнэ үү. Мөн энэ гэрчийг одоог хүртэл Рэнцэн цагдаа дуудахгүй байна. Уг гэрчтэй би байнга холбоотой байгаа болно. Уг ярилцлагыг авсны дараа сэжигтэн М-ийн зургийг явуулахад шууд таньсан байдгийг анхаар. Монгол POLICE, мөн Chimedtseren Gerelkhuu миний бие, Европын монголчуудын хөдөлгөөн гэж байна уу, тэднийг үнэний төлөө дуугархыг, би татан оролцуулж байна. Тэд хаана байна? Олон түмэн минь цааш түмэнд түгээнэ үү? 5 гэрч байгаа шүү Монгол POLICE!!! Энэ бол дарааллаараа бол 3 дахь гэрч. ЦЕГ-ын дарга С.Баатаржав, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нараа Монгол улсын иргэний амь нас ямар ч үнэ цэнэгүй болсон гэж үү та бүхэн миний дүүг алсан гэмт этгээдүүдийг олж анхаарлаа хандуулж туслаач гэж гуйж байна Монголчуудаасаа хүсэх нь: Чадах чинээрээгээ төрийн өндөрлөгүүдэд хүртэл ШЕЙР ХИЙЖ өгнө үү. Надад болон гэр бүлийнхэн эргэн тойрныхонд минь ямар нэгэн муу зүйл тохиолдвол үүний ард яахаас ч буцахгүй тэдгээр алуурчид байх болно!!!!!!!!

Posted by Chimedtseren Gerelkhuu on Thursday, February 28, 2019

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x