ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АРТАЮТ СРИСАМУТ ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРЛОО

0


Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин  Тайландын Хаант Улсаас  Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Артают Срисамут-ыг 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Артают Срисамут Итгэмжлэх жуух бичгийн хувийг дэд сайд Б.Мөнхжинд гардуулж,  Тайландын Хаант Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын үүрэгт ажилдаа оров.

Дэд сайд Б.Мөнхжин Монгол Улс Зүүн Өмнөд Ази дахь чухал түнш орнуудын нэг болох Тайландын Хаант Улстай хөгжүүлж буй харилцаандаа чухал ач холбогдол өгдөг болохыг онцолж, Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Тайланд Улстай аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах өргөн боломж байгааг тэмдэглэв.

Элчин сайд Артают Срисамут Монгол, Тайландын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг дэмжих чиглэлд онцгой анхаарал хандуулж, бизнес эрхлэгчид хоорондын хэлхээ холбоо, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x