С.АМАРСАЙХАН: Хамер машин хөлөглөчихөөд хураамж нэмэхийг эсэргүүцдэг хүмүүсээс болж бидний төлөвлөж байсан ажлууд буцаагдаж байна

0

Авто зам ашигласны хураамжийг зайлшгүй авах ёстой хэд хэдэн шаардлага байсан учир төсөвт оруулж ирсэн юм. Харамсалтай нь авто зам ашигласны хураамж нэмэгдэхгүй, зарим хүний улстөржилтөөс болж цуцлахад хүргэж байна.  Үнэтэй Хамер машин хөлөглөчихөөд хураамж нэмэхийг эсэргүүцдэг хүмүүсээс болж бидний төлөвлөж байсан ажлууд буцаагдаж байна. Хураамж нэмснээр замаа нөхөх, ус зайлуулах хоолой хийх, шинэ зам барих гэх мэт олон ажил төлөвлөн хийхээр байсан. Улаанбаатар хотын 470 мянган га газраас ердөө 1000 км нь авто зам байдаг шүү дээ. Мөн түүнчлэн уг хураамж нь зөвхөн авто зам биш нийтийн тээврийн парк шинэчлэл хийх, иргэн болгоны хүсдэг унадаг дугуйн зам, явган хүний зам зэргийг хийх байсан. Гэхдээ хураамж нэмэхгүй болсон ч асуудлуудыг шийдэх хөрөнгийг өөр аргаар олохоос өөр аргагүйд хүрлээ.   Тиймээс бид зарим сургууль цэцэрлэгийн гадна тохижилт, засвар хийх хөрөнгөөс хасч авто замын салбарт хийгдэх ажлыг 13 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Нийтийн тээвэрт 100 автобус шинээр авах байсан бол 50 автобус авна. 45 тэрбум төгрөгийг өмч хувьчлал, газрын дуудлага худалдаагаар бүрдүүлэхээр болж байна.

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x