СХД-ээс Чингэлтэй рүү 10 мянган “царцаа” ниссэн – ХУДАЛ

0


Удахгүй болон УИХ-ын сонгуулийн үйл явцад хяналт тавихаар АН-аас ажлын хэсэг байгуулсан бөгөөд тус Ажлын хэсгийн ахлагч, АН-ын дэд дарга Ж.Баярмаа “Дорноговь аймгаас сонгогдсон Б.Дэлгэрсайхан Сэлэнгийн Ерөө суманд байдаг компанийнхаа бүх ажилчдыг Дорноговь руу шилжүүлсэн. Дургүйцсэн хүмүүсийг нь айлгаж дарамталсан. Мөн Сонгинохайрхан дээс Чингэлтэй 10-аад мянган хүнийг автоматаар шилжүүлсэн. Энэ нь мөн л УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал ирэх сонгуульд тойргоо сольж оролцох болсонтой холбоотой байж болзошгүй” гэж хэвлэлд ярьжээ.

Энэ талаар нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 25.1-д Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ хэмээн заасан байдаг.

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын мэдээллээр 2024.01.01-2024.04.29 хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргээс 246 иргэн шилжжээ.

Тухайн өдрийг хүртэлх шилжилт хөдөлгөөний мэдээллийг харвал УБЕГ нийт 70,071 шилжилт хөдөлгөөний бүртгэл хөтөлсөн байна. Үүнээс

  • 1 дүгээр сард 42,750,
  • 2 дугаар сард 9,420,
  • 3 дугаар сард 11,389,
  • 4 дүгээр сард 6,512 бүртгэл хөтөлжээ.

Эдгээрээс нийслэлээс нийслэлд буюу нийслэл дотроо хийгдсэн шилжилт хөдөлгөөний тоог харвал

  • 1 дүгээр сард 7,796
  • 2 дугаар сард 1,077
  • 3 дугаар сард 2,132,
  • 4 дүгээр сард 1,247 буюу нийт 12,252 байна.

Энэ нь нийт Улаанбаатар хотын бүх дүүргийн хэмжээнд тул зөвхөн Чингэлтэй дүүрэгт 90 орчим хувь нь хамаарах нь үндэслэлгүй байна.

Сонгуулийн үед хуурамч мэдээлэл нэмэгддэг тул аливаа мэдээллийг нягталж, баталгаатай эх сурвалжаас авч байхыг Factcheck.mn сануулж байна.



Fact check Mongolia нягтлав

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x