СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР | Эрчим хүчний яам

0

Photo


“Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.


Тавигдах шаардлага:


–       Менежментийн ур чадвартай, 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажил гүйцэтгэж байсан, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, удирдлагын зохих дадлага туршлагатай, эрчим хүчний инженер /0713 цахилгаан эрчим хүч/, эсхүл менежментийн ба удирдахуй /0413/ чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх;


–       Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, манлайлах, олон нийттэй харилцах ур чадвартай байх;


–       Компанитай аливаа бизнесийн холбоогүй байх;


–       Баримт бичиг боловсруулах, компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх;


–       Ял шийтгэлгүй байх.


Бүрдүүлэх материал:


1.    Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;


2.    Анкет /Төрийн албан хаагчийн анкетыг бүрэн зөв бөглөх, 4х6 хэмжээтэй зураг заавал наасан байх/;


3.    Ажил байдлын тодорхойлолт;


4.    Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /e-mongolia лавлагаа/;


5.    Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia лавлагаа/;


6.    Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;


7.    Иргэний үнэмлэхийн хуулбар.


Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:


Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материалыг 2023оны 06дугаар сарын 07ыөдрийн 15:00 цаг хүртэл Эрчим хүчний яам /Засгийн газрын XIVбайр/-ны 3 давхар 213 тоот, компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Нэр дэвшүүлэх хороохүлээн авна. Холбогдох утас: 51-263094


тестийн Шалгалт:


Удирдах ур чадварын түвшинг тогтоох шалгалт 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 10:00 цагт Эрчим хүчний яамны хурлын танхимд зохион байгуулагдана. Шалгалтыг дараах агуулгын хүрээнд нийт 30 тестээр авах бөгөөд 70 буюу түүнээс дээш хувиар тэнцэнэ. Үүнд:


1.    Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг;


2.    Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадвар;


3.    Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар, цахим орчин, компьютерын хэрэглээний программ ашиглах чадвар.


Ярилцлагын шалгалт:


Эрчим хүчний яамны хурлын танхимд 2023 оны 06дугаар сарын 08-ны өдрийн 14:00 цагт удирдах ур чадварын түвшинг хангасан нэр дэвшигчээс дараах агуулгын хүрээнд ярилцлага авна. Үүнд:


1.    Удирдан зохион байгуулах чадвар;


2.    Манлайлах чадвар;


3.    Багаар ажиллах чадвар.


Анхаарах зүйлс:


1.    Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичих;


2.    Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй;


3.    Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана;


4.    Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.


 


“Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн


Төлөөлөн удирдах зөвлөл


2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл





Эх сурвалж

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x