СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР | Эрчим хүчний яам

0

Photo


Азийн Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Санхүүгийн ажилтан нээлттэй сонгон шалгаруулж ажилд авна.


1.    Төсөл хэрэгжүүлэх нэгжийнсанхүүгийн ажилтан -1.


Тавигдах шаардлага:


–       Нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;


–       Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх, түүний дотор олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрт санхүүгийн ажилтнаар ажиллаж байсан туршлагатай байх;


–       Эрчим хүчний салбарт ажилласан туршлагатай бол давуу тал болно;


–       Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн ашиглах чадвартай байх;


–       Нягтлан бодох бүртгэлийн системтэй ажиллах, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагнал, аудит, татвартай холбоотой хууль, стандарттай ажиллах чадвартай байх


–       Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэгтэй байх;


–       Олон нийттэй харилцах өндөр ур чадвартай, илтгэл тавих, ажлаа танилцуулах, удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх


–       Илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх;


Ажилд орохыг сонирхогчид дараах материалыг бүрдүүлж өгнө үү.


1.    Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;


2.    Төрийн албан хаагчийн анкет;


3.    Иргэний үнэмлэхний хуулбар;


4.    Мэргэжлийн үнэмлэх, дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар;


5.    Гадаад хэлний мэдлэгийг нотлох бичиг баримтыг хавсаргах;


6.    Ажлын туршлагын талаарх мэдээлэл. /Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг хавсаргах/


Дээрх материалуудыг 2023оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 16:00цаг хүртэл доорхи хаягаар хүлээн авна.


Хаяг: Эрчим хүчний яам, Засгийн газрын 14-р байр, 100 тоот өрөө


Утас: 51-267072, и-мейл: baasankhuu@energy.gov.mn(pdf хэлбэрээр хавсаргах)

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл





Эх сурвалж

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x