СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР | Эрчим хүчний яам

0

Photo


ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ЗАР


 


Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.


Тавигдах болзол, шаардлага:


1.төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;


2.зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;


3.зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх;


 


Бүрдүүлэх материал:


1.Хүсэлт


2.Төрийн албан хаагчийн анкет


3.Иргэний үнэмлэхийн хуулбар


4.Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;


5.Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;


6.Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;


7.Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;


8.Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангарагийн хуудас” хуулбар;


9.Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;


10.Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;


11.Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт;


12.Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia-с татан авах/


13.Төрийн албан хаагчийн ерөнхий болон болон тусгай шалгалт өгсөн нотлох баримтыг хавсаргах.


 


Материал хүлээн авах:


  • Хугацаа: 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 17:00 цаг хүртэл

  • Хүлээн авах хаяг:hr@energy.gov.mn

  • Холбоо барих утас:51-263048


 


 


Шилжүүлэх, сэлгэн авах ажлын байрны жагсаалт








Д/д


Байгууллага


Дотоод нэгж


Албан тушаалын нэр


Орон тоо


Албан тушаалын төрөл


Албан тушаалын тодорхойлолтод тавигдах шаардлага


 


төрөл


Ангилал, зэрэглэл


Боловсрол


Мэргэжил


Мэргэшил


Туршлага


1.


Эрчим хүчний яам


Гэрээ, эрх зүйн газар


Тушаал, шийдвэрийн системчлэл мэдээллийн сан, кодификаци хариуцсан мэргэжилтэн


1


Гүйцэтгэх


Дэс түшмэл


ТЗ-7


Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй.


– Эрх зүй /042101/


 



-Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 


ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ

Мэдээний төрөл: Сул ажлын байрны зар





Эх сурвалж

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x