“СЕНДАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭ” БАРИМТ БИЧГИЙН ДУНД ХУГАЦААНЫ ХЭРЭГЖИЛТИЙГ ХЭЛЭЛЦЭХ ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

0


Нью-Йорк хотноо 2023 оны 5 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд болж буй  Гамшгийн эрсдлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн дунд хугацааны хэрэгжилтийг хэлэлцэх өндөр түвшний уулзалтад ОБЕГ-ын дарга хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Өндөр түвшний уулзалтын ерөнхий хэлэлцүүлэгт ОБЕГ-ын дарга хошууч генерал Г.Ариунбуян үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ уур амьсгалын өөрчлөлтийн улмаас улам бүр нэмэгдэж байгаа гамшгийн хор хохирол нь тогтвортой хөгжлийн үндсэн тулгуур хүчин зүйлсийг сааруулж байгааг онцолж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож, гамшгийн эрсдлийг бууруулан тогтвортой хөгжлийг дэмжих уялдаа холбоог ханган ажиллаж, дэлхий нийтэд хэрэгжүүлэх замын зураглалыг нарийвчлан тогтоосноор урт хугацааны хөгжлийн ахиц дэвшилд хүрнэ гэж үзэж байгааг илэрхийлэв.

Улмаар 2015 оноос хойшхи хугацаанд Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх чиглэлд Монгол Улсын олсон амжилт, туршлагаас танилцуулав.





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x