Сар шинийн баярын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?

0


2022 оны 01 дүгээр сарын 31-нээс 2022 оны 2 дугаар сарын 07-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Нутгийн зүүн хагаст хүйтэн жавартай байх төлөвтэй байна.

Хур тунадас: 2 дугаар сарын 01-нд Хэнтийн уулс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар, 02-04-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 05, 06-нд нутгийн зарим газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна.

Салхи: 2, 3, 4-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ, бусад хугацаанд бусад нутгаар секундэд 5-10 метр.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 27-32 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.






Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x