“Сайн гэж хийсэн пфайзер вакцин жинхэнэ био зэвсэг” -БАТЛАГДААГҮЙ

0

Yuna Yuna гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.01.29-нд “САЙН ГЭЖ ХИЙСЭН ПФАЙЗЕР ВАКЦИН ЖИНХЭНЭ БИО ЗЭВСЭГ БОЛОХ НЬ БАТЛАГДЛАA” гэсэн пост оруулсныг 154 хүн шэйрлэжээ.

Уг пост дахь агуулгыг нягталлаа.

FactCheck:

Европын Анагаах ухааны агентлаг( ЕМА)-аас гаргасан 2022.01.30-ны өдрийн тайланд Европын Холбооны улсуудад 570 сая тун файзер (комирнати) вакцин хийснээс нийт 582,074 гаж нөлөө илэрсэн мэдээлэл бүртгэгджээ.

Мөн ЕМА-ийн 2021 оны 12 дугаар сарын тайланд 2020 оны 12 сараас 2021 оны 12 сар хүртэл нэг жилийн хугацаанд Европын Холбооны улсын хүн амыг 479 сая тун файзер (комирнати) вакцинаар дархлаажуулсан байна.

Уг тайланд файзер (комирнати) вакцины шалтгаант зүрхний булчингийн үрэвсэл (миокардит) ба зүрхний гялтан хальсны үрэвсэл (перикардит)-ийн тохиолдлын эрсдэл маш ховор буюу 10,000 хүний 1-д тохиолдох магадлалтай гэжээ. Вакцин хийлгэсний дараа миокардит үүсэх эрсдэл нь залуу эрэгтэйчүүдэд их, ихэвчлэн вакцины 2 дахь тунгийн дараа 14 хоногийн дотор үүсэж байгааг мэдээлсэн байна.

Амьсгаадах, зүрх дэлсэх, цээж өвдөх зэрэг шинж тэмдгээр илрэх ба ихэвчлэн амрах эсвэл эмчилгээ хийлгэснээр эдгэрч байгааг судалгааны үр дүн харуулж байжээ. Миокардит үүсгэх нийтлэг шалтгаан КОВИД-19 өвчлөлийг үүсгэж буй вирусийн халдвар болж байгааг онцолжээ. Файзер (комирнати) вакцины КОВИД-19 халдварын өвчлөл, хүндрэл, эмнэлэгт хэвтэх, нас барах зэрэг эрсдэлээс хамгаалж буй ашиг тус нь илүү их байгааг Европын Анагаах ухааны агентлаг баталж байна.

Иймд дээрх пост дахь агуулга нотлогдохгүй, олон нийтийг төөрөгдүүлсэн ТАШАА мэдээлэл байна.

Эх сурвалжууд:

https://www.ema.europa.eu/en/human-regulatory/overview/public-health-threats/coronavirus-disease-covid-19/treatments-vaccines/vaccines-covid-19/safety-covid-19-vaccines#latest-safety-information-section

https://www.ema.europa.eu/en/medicines/human/EPAR/comirnaty#safety-updates-section

https://www.ema.europa.eu/en/documents/covid-19-vaccine-safety-update/covid-19-vaccine-safety-update-comirnaty-9-december-2021_en.pdf

АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхимийн ахлах багш, эмнэл зүйн дархлаа судлаач эмч, Анагаах ухааны доктор Т.Хонгорзултай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png

Fact check Mongolia нягтлав

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x
()
x