САЙД А.АРИУНЗАЯА ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ КОНВЕНЦИЙН ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН 15 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА

0


НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах конвенцийн оролцогч талуудын 15 дугаар чуулган энэ 6 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо болж байна.  Чуулганы Ерөнхий хэлэлцүүлэгт Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цахимаар оролцож, үг хэлэв.

Энэ удаагийн чуулган “КОВИД цар тахлын үед болон цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулж, оролцоог хангасан нийгмийг цогцлоох нь” сэдвийн дор болж байна.

Монгол Улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах конвенцийн оролцогч тал болж, үүнээс хойш 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хууль баталсныг сайд А.Ариунзаяа тэмдэглэв. Манай улс олон улсын гэрээ, конвенцийг хэрэгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах конвенцийн хэрэгжилтийн 2 ба 3 дугаар илтгэлийг танилцуулсан.

Манай улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэх үйлчилгээг цахимжуулж, e-mongolia e-welfare платформд нийт 8 үйлчилгээг нэвтрүүлснээс гадна сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан “duudlaga.mn” үйлчилгээг нэвтрүүлснээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тэмдэглэв.





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x