ОХУ-ын төрийн зүтгэлтнүүдэд “Алтан гадас” одон гардуулав

0
Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөтгөн гүнзгийрүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн гишүүн Умаханов Ильяс Магомед-Саламович, Жамсуев Баир Баясхаланович нарыг төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнажээ.
Шагналыг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д. Даваа Монгол Улсын ЭСЯ-ны төв байранд 5 дугаар сарын 17-нд гардуулан өгч баяр хүргэлээ. Одон гардуулах ёслолд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга Косачев Константин Иосифович байлцлаа.
Энэ үеэр Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн гишүүдтэй хоёр талын харилцааны талаар санал солилцов.
0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x