Онцгой байдлын ерөнхий газраас хандивын албан ёсны данс нээлээ

0

Дэлхий нийтэд тархаад байгаа коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа мэргэжлийн байгууллагууд болон хорио цээрийн дэглэмийн үеийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор хандив, тусламж үзүүлэх иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын хүсэлт Улсын онцгой комисст олноор ирж байгаа юм байна.

Иймээс Онцгой байдлын ерөнхий газраас хандивын албан ёсны данс нээжээ. Дансны нэр нь ОБЕГ н.с бөгөөд Төрийн сангийн 100900031405  дансанд хандивыг хүлээн авахаар болсон байна.

Энэхүү данс нь төрийн сангийн данс бөгөөд онлайн банкны хүлээн авах банк сонгох хэсгээс “Төрийн сан” гэсэн сонголтыг хийж шилжүүлэх боломжтой юм байна.

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x