ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

0


Монгол Улсын ГХЯ-ны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат клуб /ЭДК/ энэ сарын 4-ний өдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Дипломат үдийн цай” арга хэмжээг зохион явуулав. Тус арга хэмжээнд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин гэргийн хамт оролцож, гадаад улсаас Монгол Улсад суугаа эмэгтэй Элчин сайд болон Элчин сайд нарын гэргий, олон улсын байгууллагуудын суурин төлөөлөгчийн газрын тэргүүн нарын гэргий нар хүрэлцэн ирэв.

Арга хэмжээг нээж Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Эмэгтэйчүүдийн дипломат клубын тэргүүн С.Онон нар үг хэлэв.

Дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын хөгжил, цэцэглэлтэд эмэгтэйчүүд чухал үүрэг гүйцэтгэж, ихээхэн хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглээд, Монгол улс цаашид жендерийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадваржуулан шийдвэр гаргах түвшинд дэвшүүлэх хүчин чармайлтаа үргэлжлүүлнэ гэдгийг онцлон тэмдэглэв.





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x