Ой, хээрт явахдаа ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна » Econews.mn

0



Дорнод аймгийн Матад суманд өчигдөр буюу 2023 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 17:14-18:05 цагт гурван удаа хээрийн гал түймэр гарсан.

Түймрийн голомтод тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн мэргэжлийн алба, сайн дурын хэсгийнхэн ажиллаж, 6 дугаар сарын 25-ны өдрийн 04:00 цагт цурманд оруулан, мөн өдрийн 05:55 цагт түймрийг бүрэн унтраалаа.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30 градусыг давж халж, хэт халалт болж байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Иймд:

-Иргэн та ой, хээрийн бүсэд зорчих, аялал, амралт зугаалгаар явах үедээ гал түймрийн аюулгүй байдлыг хангаж,

-Ил задгай гал түлэхгүй байх,

-Асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах,

-Халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх,

-Бага насны хүүхдийг ой, хээрт шүдэнз, асаагууртай явуулахгүй байх,

-Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэргээр өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймрийн галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

скачать dle 12.0

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x