Н.ЭНХБАЯР: Би Х.Баттулга Ерөнхийлөгчид зөвлөж байна. Одоо захирамжаа хүчингүй болгочих

1

ТВ-9 телевизээр МАН, МАХН хамтран ажиллах талаар хэлэлцүүлэг өрнөж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ дахь бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тулга нар хэлэлцүүлэгт оролцов.Энэ үеэр МАН-ыг тараах талаар гаргасан Ерөнхийлөгчийн зарлигийн талаар МАХН-ын дарга Н.Энхбаяр дараах байр суурийг илэрхийлэв.

Н.Энхбаяр: 

…Х.Баттулга Ерөнхийлөгчийн МАН-ыг тараах үйлдэл нь маш харамсалтай. Улстөрийн намыг тараах, эсэх нь зөвхөн Дээд шүүхийн асуудал. Ерөнхийлөгчид огт хамаагүй асуудал. Гэтэл өөрийнхөө хийх ёсгүй асуудлыг хийх гэж оролдсон нь эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэг. Захирамж гэдэг бол нэхэмжлэл биш шүү дээ,шийдвэр. Тэр шийдвэрээ Дээд шүүхэд хүргүүлж байна гэдэг шууд нөлөөлөх гэсэн оролдлого. Би ийм шийдвэр гаргачихлаа, одоо энийг дага гэсэн үг. Шүүх тэгэж ажиллаж болохгүй. Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга шүүхийн  бие даасан хараат бус, бие даасан байдалд ноцтой заналхийлсэн. Шүүх одоо яах ёстой вэ? Ерөнхийлөгч Х.Баттулгын захирамжийг хүчингүй болгох ёстой. Энэ бол дэндүү ойлгомжтой зүйл. Ерөнхийлөгч эрх баригчдын гол сөрөг хүчин байж, үйл ажиллагааг нь хянах ёстой гээд байна. Ийм биш шүү дээ. Ерөнхийлөгч бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч.

Би Х.Баттулга Ерөнхийлөгчид зөвлөж байна. Одоо захирамжаа хүчингүй болгочих оо

Хоорондоо учраа олохгүй хүмүүс байгаа бол уулзуулдаг хүн байх ёстой. Би Ерөнхийлөгч байхдаа эвтэй бол хүчтэй гэсэн зарчмаар ажилладаг байсан. Би Х.Баттулга Ерөнхийлөгчид зөвлөж байна. Одоо захирамжаа хүчингүй болгочих оо.

Зөвлөөд зөвлөгөө авахгүй бол шүүх нэн даруй энэ захирамжийг хүчингүй болгох ёстой.

Өнгөрсөн долоо хоногт аав маань бурхан болж, би гэр бүлдээ, ээждээ анхаарал хандуулахаас өөр аргагүй нөхцөл байдалд байсан. Гэтэл тэр үеэр миний хэдэн жилийн өмнө хэлсэн үгийг шууд дамжуулж байгаа мэтээр хэвлэл мэдээллээр цацсан байна лээ. Хар пиар цацсан хүмүүс ёс суртахуунгүй ажилласан. Цэргийн нэгдсэн холбоо байгуулах үеэр би Ардын намын нөхөддөө зөвлөж байсан.

Гэтэл Ерөнхийлөгч өөрөө тэр үедээ баяр хүргэчихээд өнөөдөр буруутгаж болохгүй ээ. Ялангуяа төрийн тэргүүн ийм үйлдэл гаргаж болохгүй гэдгийг Монгол төрийн ой санамж санаж байх учиртай гэв.

Гэрэг.мн

1 1 санал
Мэдээг үнэлэх
guest
1 Сэтгэгдэл
Хамгийн сүүлийн үеийн
Хуучнаас Хамгийн олон санал өгсөн
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
Dorjoo
Dorjoo
1 сар өмнө

Boli doo ta

1
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x