Н.Тавинбэх: “ДЦС-4” ТӨХК-ийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье

0

Photo


Эрчим хүчний сайд Н.Тавинбэх салбарын үйлдвэр компаниудын инженер техникийн ажилчидтай хийх уулзалтын хүрээнд “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-д ажиллалаа. Уулзалтын эхэнд Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны мөрийн хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлогод багтсан эрчим хүчний салбарт хийгдэх ажлууд, хэмнэлтийн тухай хууль болон салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулсан юм.


Монгол Улсын цахилгаан, дулааны эрчим хүчний 50-аас дээш хувийг үйлдвэрлэдэг дулааны дөрөвдүгээр станцын хамт олон өвлийн их ачааллыг давахад онцгой гүйцэтгэсэн баатрууд гэдгийг сайд Н.Тавинбэх нээлтийн үеэр онцолсон. Мөн цар тахлын үеийн эдийн засгийн амаргүй нөхцөлд бид ард иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжиж цахилгаан, дулааны эрчим хүчний үнийг хөнгөлөхөөс гадна найдвартай ажиллагааг ханган ажиллаж чадсан хамт олноороо бахархаж байна гэдгийг хэлж байлаа.



Мөн байгууллагын инженер техникийн ажилчидтай нээлттэй ярилцаж, сонирхсон асуултуудад хариулт өглөө.


  • Эрчим хүчний салбар тэр дундаа станц дагасан боловсон хүчний асуудалд анхаарал хандуулж, ирээдүй хойч үеэ бэлдэх, тэдний нийгмийн халамжид анхаарах,

  • Салбарын үйлдвэр, компаниудын харилцааг сайжруулах,

  • Шинэ эх үүсвэрийг ойрын хугацаанд барьж ашиглалтад оруулах /2021-2022 оны өвлийн их ачаалалд нөөц тоноглолгүй ажилласан/

  • Үнэ тарифийг ойрын хугацаанд индексжүүлэх болон бусад ажил хэрэгч саналыг хэлж байсан юм.


Сайд Н.Тавинбэх өнөөдрийн уулзалтаас гарсан саналуудыг судалж, ажил хэрэг болгохоо илэрхийлж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өгсөн юм.


Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл





Эх сурвалж

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x