НҮБ-ЫН ЖЕНЕВ ДЭХ ТӨВ БОЛОН ОЛОН УЛСЫН БУСАД БАЙГУУЛЛАГЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ Д.ГЭРЭЛМАА НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ДЭЭД КОМИССАРТАЙ УУЛЗАВ

0


Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв, Дэлхийн худалдааны байгууллага болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд Комиссар Мишель Бачелеттай танилцах уулзалт хийв.

Дээд Комиссар М.Бачелет шинэ албанд тохоон томилогдсонд нь Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаад баяр хүргэж, амжилт хүсэхийн ялдамд Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх болон хүний эрх хамгаалагчын асуудал эрхэлсэн гишүүд үүрэгт ажилдаа орсон явдалд талархал илэрхийлж, Зүүн хойд Азийн бүс нутаг дахь үлгэр жишээ орны амжилтаа улам бүр бататгахыг хүсэв.

Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлд Монгол Улс онцгой анхаарал хандуулж буйг нотлов.

Монгол Улс НҮБ-ын Ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR)-ийн механизмын хүрээнд өөрийн улс дахь хүний эрхийн төлөв байдлын тухай Үндэсний илтгэлээ 3 дахь удаагаа амжилттай хэлэлцүүлээд буй талаараа мэдээлж, гишүүн орнуудаас өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд ХЭДКА-тай хамтын ажиллагаа цаашид үргэлжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэлээ.

Өнөөдрийн байдлаар манай улс НҮБ-ын хүний эрхийн гэрээний байгууллагууд (human rights treaty bodies)-д аливаа хугацаа хоцорсон илтгэлийн өргүй болохыг Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа тодотгохын зэрэгцээ тусгай мандат эзэмшигч нарт байнгын хүчинтэй урилга хүргүүлсэн орны хувьд тэдгээртэй нягт хамтран ажиллаж, холбогдох айлчлалыг зохион байгуулахад бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

             Уулзалтын төгсгөлд тэрээр өөрийн бүрэн эрхийн хугацаанд хүний эрхийн гэрээний байгууллагуудад сонгогдон ажиллах монгол хүмүүсийн тоог нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллахаа мэдэгдэв.





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x
()
x