Нэрт хөгжмийн зохиолч, Монгол улсын Хөдөлмөрийн баатар,
Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Бямбасүрэнгийн Шарав өвчний учир таалал төгсч, бурхны орондоо заларчээ. Их хүмүүн Та амгалан нойрс доо. Ум сайн амгалан болтугай!
Б.Шарав нь 1952 оны 11-р сарын 13-д Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн.1972 онд Улаанбаатар хотын “Багш нарыг бэлтгэх сургууль”-н хөгжмийн багшийн анги.1983 онд ОХУлсын Екатринбург хотод УРАЛ-н хөгжмийн дээд сургуулийн “Хөгжмийн зохиолч”-н ангийг тус тус дүүргэсэн.

1972-1975 онд Улаанбаатар хотын 1-р 10 жилийн дунд сургууль, “Хөгжмийн багш”1983-1986 онд “Хөгжим бүжгийн коллеж”-д “Хөгжмийн онолын багш”, 1986-1987 онд “Дуурь бүжгийн эрдмийн театр”-т “Хөгжмийн зохиолч”, 1997-1998 онд “Ардын дуу бүжгийн улсын чуулга”-д “Концертмейстер”, “Найрал дууны багш”1998-2001 онд “Монголын хөгжмийн зохиолчдын хороо”-д “Нийтийн дуу”, “Дан хөгжмийн зөвлөл”-н 2001-2002 онд “Дуурь бүжгийн эрдмийн театр”-н “уран сайхны удирдагч”, 2002-2004 онд “Дуурь бүжгийн эрдмийн театр”-т “Хөгжмийн зохиолч”-р тус тус ажиллаж байсан. Өнөөдрийг хүртэл чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байсан. 1973 оноос уран бүтээлээ эхэлсэн. 1986 онд “Монголын хөгжмийн зохиолчдын эвлэл”-н шагнал, 1992 онд Монгол улсын төрийн шагнал, 2002 онд Монгол улсын урлагийн Гавъяат Зүтгэлтэн, 2005 онд “Чингис хаан” одон, 2019 онд Монгол улсын Хөдөлмөрийн баатар цолоор тус тус шагнагдсан юм.
Б.Шаравын уран бүтээлийн жагсаалт
1. Дуурь
1. “Чингис хаан” 2003 он
2. Бүжгэн жүжиг
1. “Ононд хатаагдсан илд” 1990 он
2. “Алтан ураг” 1993 он
3. “Зуурдын орон” модерн балет 1998 он
4. “Сэрүүн намар” рок балет 1999 он
3. Симфони
1. Iсимфони 1983 он
2. IIсимфони 1986 он
3. IIIсимфони 1990 он
4. Мюзикл
1. “Эрт унасан хяруу” 2008 он
5. Оратори
1. “Мөрөөдөл” 2005 он
2. “Чингис хаан бат оршиг” 2006 он
6. Магтуу
1. “Замбуу тивийн наран” 1982 он
2. “Хүмүүн” 1985 он
3. “Миний эх орон” 1986 он
7. Концерт
1. Флейт найрал хөгжмийн концерт 1978 он
2. Морин хуур найрал хөгжмийн концерт 1991 он
3. Шанз найрал хөгжмийн концерт 1995 он
4. Төгөлдөр хуур найрал хөгжимд зориулсан концерт 1996 он
5. Ятга найрал хөгжимд зориулсан вариаци концерт 1997 он
6. Хуучир найрал хөгжимд зориулсан сюит концерт 2006 он
7. Ёочин найрал хөгжимд зориулсан концерт 2007 он
8. Уран сэтгэмж
1. “Үлэмжийн ертөнц” 1995 он
2. “Хэрлэнгийн домог” 2000 он
3. “Зохиомж” 2003 он
9. Чуулбар зохиолууд
1. “Хан Хэнтий” дуу бүжгийн чуулбар 1995 он
2. Их татлагууд (Халх Жонон, Говийн Жонон, Дөрвөн өөлд, Дөрвөн Ойрдын уриа,
Уйлганч шарын явдал) 2001 он
3. “Их хүлгэн туульс” 2001 он (Бүжгийн чуулбар)
4. “Сүхийн цагаан морь” хүүхэлдэйн жүжиг 2004 он
10. Удиртгал
1. “Сэрсэн тал” 1984 он
2. “Уриа” 1988 он
3. “Ая өргөе” 1989 он
4. “Эрдэнэтийн жавхаа” 1990 он
5. “Хувьсгалын дуунууд” 1991 он
6. “Их хаадын өргөөнд” 1998 он
7. “Их хар сүлдний дуулал” 1998 он
8. “Тэнгэрийн орон” 1999он
9. “Наадмын дэнж” 2002 он
10. “Тал дундах сарны бүжиг” 2004 он
11. Киноны хөгжим
1. “Ард Аюуш” 1984он
2. “Байлдааны даалгавар” 1985 он
3. “Илүү сартай зун” 1985 он
4. “Мартагдсан дууль” 1986 он
5. “Даатгал” баримтат кино 1987 он
6. “Булингар” 1988он
7. “Хүйн холбоо” 1988 он
8. “Тэнгэрийн сахил” 1989он
9. “Хүсэл хясал” 1989он
10. “Халаасны өрөө” 1990 он
11. “Эвий хүү минь” 1992 он
12. “Хэлтгий заяа” 1993 он
13. “Совин” 1993он
14. “Зул” 1994он
15. “Алдас” Франц улстай хамтарсан 1994 он
16. “Нар хиртэлт” баримтат теле кино 1994 он
17. “Танихгүй хүн” 1995 он
18. “Тэнгэрийн амьтан” Япон улстай хамтарсан 1995 он
19. “Зүүд шиг хайр” 1998 он
20. “Далд уянга” 1999он
21.”Алганыхээ” 1999 он
22. “Тэнгэр мэднэ” 1999 он
23. “Төмөр хүүгийн үлгэр” Англи улстай хамтарсан 2000 он
24. “Хубилай хааны зарлиг” 2007 он
25. “Үхэж үл болно” Чингис хаан 2008 он
26. “Мойлхон” 2008 он гэх мэт 30 гаруй киноны хөгжим

12. Дан хөгжмийн жижиг хэлбэрийн бүтээлүүд
1. Морин хийл, төгөлдөр хуурт зориулсан бяцхан аяз 1975 он
2. Морин хуурын гоцлол 1975 он
3. Лимбэнд зориулсан аяз 1975 он
4. Морин хийл, төгөлдөр хуурт зориулсан токкатто 1976 он
5. Модон үлээврийн дөрвөл 1976 он
6. Модон үлээврийн наймал 1976 он
7. Хийл, төгөлдөр хуурт зориулсан хоёр аяз 1977 он
8. Модон үлээврийн дөрвөл цохиур хөгжимтэй 1977 он
9. Төгөлдөр хуур, флейт, хийл, морин хийлийн дөрвөл 1977 он
10. Морин хийлд зориулсан хувилбар аяз 1978 он
11. Төгөлдөр хуур, хийл, морин хийлийн гурвал 1980 он
12. Утсан хөгжмийн дөрвөл 1980 он
13. Морин хийлийн гоцлол 1983 он
14. “Санхью гөлөм” ятганд зориулсан хувилбар аяз 1984 он
15. Шанз, морин хуур, ятгын чуулга 1984 он
16. “Баярын уянга” хийлийн чуулга 1984он
17. “Яарсан сэтгэл” үндэсний хөгжмийн цөөхүүл 1989 он
18. “Хэрлэнгийн хөвөөнд” үндэсний хөгжмийн цөөхүүл 1990 он
19. “Сэтгэлийн эгшиг” хийл, морин хийлийн чуулга 1991 он
20. “Нарны бүжиг” төгөлдөр хуур цөөхүүл хөгжимд зориулсан аяз 1991 он
21. “Дайн” рок хамтлагт зориулсан аяз 1991 он
22. “Дурсамж” рок хамтлагт зориулсан аяз 1992 он
23. Морин хуурын дөрвөл 1992 он
24. Бишгүүрийн гоцлол 1998 он
25. Эвэр бүрээний гоцлол 1998 он
26. Шанзны чуулга 2001 он
27. “Зүр зээрд” үндэсний хөгжмийн цөөхүүл 2002 он
28. “Гэгээхэн мөрөөдөл” хуучрын гоцлол 2002 он
29. “Хүүхэн хутагтын дуулал” морин хуурын дуэт 2002 он
30. “Манан” морин хуурын чуулга 2006 он (гэх мэт 70 гаруй бүтээл)
13. Төгөлдөр хуурт зориулсан бүтээлүүд
1. Төгөлдөр хуурт зориулсан 12 прелюди 1974 он
2. Төгөлдөр хуурын фугетто 1974 он
3. Төгөлдөр хуурын токкатто 1974 он
4. Хүүхдэд зориулсан төгөлдөр хуурын 5 аяз 1974 он
5. Төгөлдөр хуурын фантазия 1974 он
6. Соната № 1 1975 он
7. Прелюди 1976он
8. Сонатина 1979он
9. Цагийн дөрвөн аяс “Монгол джаз буюу цагаан малгайт”, “Гэгээн алсад одох юмсан”,
“Манан”, “Нарны бүжиг” 2001 он
10. Ардын дууны найруулгууд “Өнчин цагаан ботго”, “Хатираат морь минь”, “Бүүвэй”,
“Халтарыгаа унаад”, “Нилээд олон сарлаг”, “Гоож нанаа”, “Эхийн ач”, “Сэндэр охин”,
“Шилүүстэйн гурван шовгор”, “Энгэрийн гурван хайлаас”, “Торгууд нутаг”, “Хартай сарлаг”,
“Гаатай чихэр”, “Сүхээ гол”, “Үглээ шаазгай”, “Түмний эх” 2002 он
11. Хөгжмийн элэглэлүүд “Жас өдөр” “Хишиг өдөр” “Гэрэлт хүмүүнүүд” 2010 он … гэх мэт
14. Мэргэжлийн дуулаачдад зориулсан ардын дууны найруулгууд
1. “Өнчин цагаан ботго” 1985 он
2. “Хүрэн зандан мод” 1985 он
3. “Жаран цагаан хонь” 1991 он
4. “Баян хангайн бараа” 1991 он
5. “Энгэрийн гурван хайлаас” 1991 он
6. “Самрын гурван толгой” 1991 он
7. “Бүүжидмаа” 2001 он
8. “Сэндэр охин” 2001 он
9. “Бүсгүй хүний заяа” 2001 он
10. “Хүүш Дамдин” 2001 он
11. “Хонин жороо морь” 2001 он
12. “Дунд голын ногоо” 2001 он
13.”Жаавайхүү” 2001 он
14. “Дөвчин унзад” 2001 он
15. “Гавалмаа бүсгүй” 2001 он
16. “Даадай тэрэг” 2001 он
17. “Хайнаг голдуу үхэр” 2001 он гэх мэт.
15. Романсууд
1. “Хавар” 1989он
2. “Солонго” 1989 он
3. “Бороо” 1989 он
4. “Яргуй” 1989 он
5. “Хүн хүнээ хүснэ” 1990 он
6. “Үнэн шүү та минь” 1990 он
7. “Холын амраг” 1990 он
8. “Миний шүтээн” 1998 он
9. “Намар аа гэж” 1998 он
10.”Толь” 1998 он
11. “Үүл, бороо, цэцэг гурав” 1998 он
12. “Танхи явж дээ би” 1998 он
13. “Борлог намхан толгод” 1998 он
14. “Аав бид хоёр” 1998 он
15. “Эрэг нь үгүй горхин” 1998 он
16. “Алдаа” 1998 он
17. “Талминь” 1998 он
18. “Эндүүрэл” 1998 он
19. “Шувтарсан цагаан бумба” 1998 он
20. “Солонго” 1998он
21. “Сарны гэрэл” 2000 он
22. “Цайх үүр” 2000 он гэх мэт 30 гаруй романс.
16. Хүүхдийн дуу
1. “Сургууль минь баяртай” 1973 он
2. “Багш та” 1974он
3. “Айлын эмээ” 1974 он
4. “Пионер” 1974он
5. “Хүүхэд бидний цэнгэлдэх хүрээлэн” 1974 он
6. “Томчууд яагаад тоглодоггүй юм бэ” 1980 он
7. “Бат холбоо” 1984он
8. “Шинэ зуун айсуй” 1984он
9. “Хорвоо амгалан байг” (“Байлдааны даалгавар” киноны дуу) 1985 он
10. “Ээгялай” 1995 он
11. “Төмөр хүүгийн дуу” хүүхэлдэйн кино 2000 он
12. “Андгай” (“Үхэж үл болно киноны дуу”) гэх мэт 20 гаруй дуу.
17. Найрал дуу
1. “Хилийн цэргийн жавхаа” 1984 он
2. “Амрагийн захиа” 1984 он
3. “Ардаасаа төрсөн арми” 1986 он
4. “Намаа дуулъяа” 1988 он
5. “Найрамдлын ач” 1989 он
6. “Цэнхэр эх орны дуу” 1990 он
7. “Хүмүүсээ” 1995 он
8. “Дуулюү” 1998 он
9. “Их хар сүлдний дуу” 1998 он
10. “Өнө мөнх орон”2009 он гэх мэт.
11. “Монгол бахархалын дуулал” 2014 он
12. “Монгол түмнийг тэнгэр ивээг”2014 он
18. Нийтийн дуу
“Дурлал минь дурлал минь”, “Очоод золгоно доо”, “Монголын тал нутаг”, “Хайрын дууль”, “Миний охин сайн хүн болоорой”, “Сонин хангай”, “Алтан сэвлэгт эх орон”, “Аав ээж хоёр минь”, “Ээж нутаг хоёр”, “Аав ээжийн нутаг”, “Үдсэн юм”, “Нутаг”, “Хорвоо буруутай гэж үү”, “Цэнхэрийн голоор нутаг минь”, “Хайрхан уулын бараа”, “Хааны титэм шиг Отгонтэнгэр”, “Үүр шөнийн оддоос асуугаарай”, “Баярлалаа”, “Монголд тавтай морил”, “Хүнээс аваагүй монгол”, “Монголын тал нутаг”, “Зүрхний хайртай эх орон”, “Хараа гол минь”, “Мөрөнгийн гол”, “Хэнтий хааны бүсгүй”, “Монгол орныг бурхан өршөөг”, “Сайхан хулжийн гол”, “Цагаан түнгийн дэрс”, “Саруул орчлонд жаргахсан”, “Хувь заяа минь дээ”, “Хар нуур”, “Эзэн Чингисийн эх орон”, “Бүүвэй ээж”, “Ачтайхан ээж минь”, “Мянганы зам”, “Он жилүүд”, “Эх могойн домог”, “Их монгол”, “Цэрэг эрсийн дууль”, “Манан”, “Хатан хаан ч над шиг жаргахгүй” гэх мэт 300 гаруй дуу.
19. Радио телевизийн чимэглэл хөгжмүүд
“Шинэ эрин”, “Найм арван нэг”, “Хишиг өдөр”, “Дэлхий дахинд”, “Хөгжмийн амьдрал” гэх мэт олон арван радио телевизийн чимэглэл хөгжим.
20. Хэвлэн гаргасан ном:
1. “Монголын тал нутаг” дууны түүвэр 2005 он
2. “Эрэг нь үгүй горхин” романс, ардын дууны найруулгууд 2006 он
3. “Works for piano” I 2006 oн
4. Concertos for national instruments morin huur, shudraga, yatga. Clavier 2007 oн
5. Chamber music. Festal euphony, Emotional, Piano Trio, Legend of Herlen 2007 oн 6. “Chengis Khaan” Aria, Arioso, duo 2008 oн
7. Симфони №2 (удирдвар)2010 он
8. Work for Chorus. Chinggis khaan bar orshig oratorio, Zambuu tiviin naran 2011 он
9. “Works for piano” II 2013 oн
10. “Таны төлөө дуулъя” дуунытүүвэр2011он
11. Concertos for national instruments khuuchir, yochin. Clavier 2012 oн
12. Chinggis khan opera. Clavier 2014 он
13. Б.Шаравын радио телевиз, сонин сэтгүүлд өгсөн ярилцлагын эмхтгэл 2013
CD:
1. “Үлэмжийн ертөнц” CD2003 он
2. “Сэтгэлийн эгшиг” CD2003 он
3. “Дуул юү” CD2003 он
4. “Чингисийн эх орон” CD2006 он
5. “Монголын тал нутаг” CD2006 он
6. “Сэрсэн тал” CD2007 он
7. “Үхэж үл болно” CD2008 он
8. “Түмнийэх”СО 2008 он
9. “Сүхийн цагаан морь” CD2009 он
10. “Gerege”CD2012 он
DVD:
1. “Аялгуунд шингэсэн сэтгэл минь” 2011 он. /Дан хөгжмийн жижиг хэлбэрийн бүтээлүүдийн тоглолт 2009 он/
2. “Үлэмжийн ертөнц” 2011 он. /Дан хөгжмийн том хэлбэрийн бүтээлүүдийн тоглолт 2010 он/
3. “Аав ээж хоёр минь” 2016 он. /Дууны уран бүтээлийн тоглолт 2014 он/