“Нэг мод-Нэг амь 2023” аян эхэллээ » Econews.mn

0



Монполимет Группээс жил бүр зохион байгуулдаг “Нэг мод – Нэг амь” уламжлалт аян эхэлжээ.

Та тус аянд оролцохдоо:

Нийтийн эзэмшлийн талбайд болон өөрийн хашаандаа тарьсан мод, бутаа хэрхэн арчилж, ургуулж буйгаа зураг, бичлэгээр баримтжуулан, өөрийн мод тарьж, ургуулах болсон тухай түүхийн хамт Monpolymet Group /Монполимет Групп фэйсбүүк хуудас /https://www.facebook.com/monpolymet.mn/ руу мессенжерээр илгээнэ.

“Миний мод ургуулсан түүх”-дээ яагаад мод тарих болсон, хэрхэн арчилж тордсон, ямар үр дүнд хүрсэн болон мод тарьж ургуулахын ач тусын талаар тодорхой бичиж ирүүлнэ. 

Материалыг 2023.05.12 – 06.12-ныг хүртэл хүлээн авна.

Оролцогчийн илгээсэн материалыг хүлээн авч #НэгМод#НэгАмь #MonpolymetGroup #Миний мод ургуулсан түүх “хаштаг” ашиглан, оролцогч тус бүрд хувийн дугаар өгч, Monpolymet Group /Монполимет Групп фэйсбүүк хуудаст байршуулна.

Оролцогчдын мод, бут тарьж ургуулсан болон ногоон байгууламж бүтээсэн байдал, мод тарьж, ургуулсан түүхийг нь харгалзан ялагчийг тодруулах болно.

Шалгарсан оролцогчидтой зохион байгуулагчдын зүгээс эргэн холбогдоно. 

Шалгарсан оролцогч тус бүрд хайлаас болон хаан жимс хэмээгддэг чацарганын бортоготой суулгац, мод тарих багаж хэрэгсэл гардуулна.

Био нүүрсэн бортоготой суулгацыг жилийн аль ч цагт тарьж ургуулах боломжтой юм.

 

скачать dle 12.0

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x