Нийслэлийн 100 хорооны 25,000 айл хашаандаа мод тарина

0

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд ойгоор бүрхэгдсэн талбайг 8.6 хувьд хүргэхээр тусгасан. Ойжуулалтын хүрээнд хийгдэх ажлуудаас онцлон дурдвал

  • ойн түймрээс хамгаалах ажлыг сайжруулах,
  • нэг удаагийн түймэрт өртөх талбайн хэмжээг 20%-иар бууруулах,
  • 120 мянган га талбайд ойн арчилгаа, цэвэрлэгээ хийх,
  • 32 мянган га талбайг зориудаар ойжуулахаар төлөвлөжээ. 

Түүнчлэн байгалийн аясаараа сэргэн ургаж байгаа залуу ойг түймэрт өртөхөөс хамгаалах, байгалийн сэргэн ургалтад туслах, 500.0 мян.га талбайд ойн хөнөөлт шавжийн хөнөөлийн голомтыг хязгаарлах, хортон шавийг устгах тэмцлийн ажил явуулах, ойн төлөв байдлыг сайжруулах арчилгаа цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэх, зориудаар ойжуулах ажлыг эрчимжүүлэх улмаар ургалтыг дэмжихээр тусгажээ.  Монгол орны нийт нутгийн ойгоор бүрхэгдсэн талбай 8.6 хувьд хүрсэнээр нүүрс төрөгчийн хэмжээ 25 хувиар буурч, ойн нүүрс төрөгчийн шингээлт 35 хувиар нэмэгдэх юм. 

Нийслэлийн 100 хорооны 25,000 айл хашаандаа мод тарина

Улаанбаатар хотын хэмжээнд “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр Байгаль орчин аялал жуулчлалын Сайдын санаачлагаар  “Өрх бүр хашаандаа мод тарья” аяныг өрнүүлж нийслэлийн зургаан дүүргийн 100 хороонд 25,000 ширхэг тарьц, суулгацыг тарьж ургуулах ажлыг Нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтаран зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Өрх бүр хашаандаа мод тарьсанаар агаар, хөрсний бохирдлыг бууруулж, дуу чимээг багасгах, экологийн боловсролыг дээшлүүлэх зэрэг олон давуу талтай бөгөөд иргэд эрүүл, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд эерэгээр нөлөөлөх юм. Аяны хүрээнд 25,000 айл, өрхийн хашаанд 14 төрлийн мод тарьж, тус бүрийг нь гэрчилгээтэй болгохын зэрэгцээ ургалт, арчилгаанаас хамааруулж тухайн өрхийг урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлжээ. 

Эх сурвалж: БОАЖЯ

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x