М.Энхболдыг огцруулах жагсаалыг Стокхольм хотын монголчууд эхлүүллээ

0

Өнөөдөр Улсын их хурлын дарга М.Энхболдыг огцруулах тайван жагсаал нийслэлийн төв талбайд хоёр дахь удаагаа болох гэж байна. Энэ удаагийн жагсаал эцсийн шийдвэрт хүргэсэн шийдвэрлэх тэмцэл болно гэдгийг Ж.Батзандан гишүүн онцолсон. Эцсийг нь үзэхийн тулд тайван жагсаал хийгээд тарахгүй. 200 гаруй гэр барьж суулт зарлахаар төлөвлөжээ. Хэрэв М.Энхболд огцрохгүй бол суулт өлсгөлөн болж үргэлжлэн тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ. Өлсгөлөнд улсын их хурлын гишүүдээс гадна 100 гаруй хүн оролцох хүсэлт гаргасан байгаа.

https://www.facebook.com/deedsiinamidral.mn/videos/2432423393465528

Энэ удаагийн жагсаал зөвхөн Улаанбаатар хот төдийгүй гадаад улсад суугаа Монголчууд тус тусын хотод болон 21 аймагт зохион байгуулна. УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах жагсаал Стокхольм хотоос эхэллээ даргыг огцруулах жагсаалыг өнөөдөр Швед улсын Стокхольм хотод ажиллаж амьдарч байгаа Монгол иргэд ийнхүү эхлүүлж байна.

Мөн АНУ-ын Чикаго хотод оршин сууж буй иргэн Ц.Батмөнх энэ тэмцэлд нэгдэж өлсгөлөн зарлах аа илэрхийлж, хамтдаа тэмцэхийг уриалга гаргаад билээ.

Швед улсын Стокхольмын цуглаанаас

" М.Энхболдыг огцор!" гэж Швед улсын Стокхольм хотод ажиллаж амьдарч байгаа Монголчууд шаардаж байна

Posted by "Дээдсийн амьдрал" сонин on Wednesday, January 9, 2019

Э.Оюун

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x