М.Баярмагнай: Арвайхээр хотод шинэ дулааны станц баригдсанаар үйлдвэрлэл, түүнийг дагасан эдийн засгийн таатай орчин бий болно

0

Photo


БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “10 аймгийн төвийн дулааны станц барих” төслийн барилга угсралтын нээлтийн ажиллагаа Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболд, эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, орон нутгийн удирдлага, ард иргэд, БНСУ-ын гүйцэтгэгч болон зөвлөх компанийн төлөөллүүд оролцлоо.


Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай ёслолын арга хэмжээг нээж “Арвайхээр хотноо баригдах шинэ дулааны станц ашиглалтад орсоноор хамгийн ихээр тулгамдаж буй агаарын бохирдол 80 хүртэл хувиар буурч, халаалтын найдвартай байдал дээшилж, аж ахуй нэгжүүд шинээр дулааны шугамд холбогдох техникийн боломж бүрдэнэ. Мөн орон нутгийн үйлдвэрлэл нэмэгдэхийн сацуу эдийн засгийн эргэлт нэмэгдэнэ. Түүнчлэн шинээр 100 гаруй ажлын байр бий болох зэрэг олон давуу талтай” гэлээ.



Өвөрхангай аймгийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бьюксан инженеринг” компани шалгаран ажиллаж байгаа бөгөөд төсөл 26 сар үргэлжилж, 2024 оны халаалтын улирал эхлэхээс өмнө ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн.


Төслийн хүрээнд Өвөрхангайаймгийн төвд автомат удирдлагын систем бүхий хүрээлэн буй орчинд бохирдол багатай 30Гкал/цаг хүчин чадалтай нүүрсээр ажилладаг дулааны станц, 400 – 80 мм-ийн голчтой 9,1 км урт дулаан дамжуулах шугам сүлжээ мөн 1,1-4,5 Гкал/цагийн хүчин чадалтай 11 дулаан дамжуулах төв бүхий  төвлөрсөн дулаан хангамжийн систем бий болно.


Шинэ технологийн зуух нь хамгийн бага илчлэгтэй нүүрсийг ч бүрэн шатаах ашигт үйлийн коэфициент (85-90%) өндөртэй тул нүүрснийхэрэглээг40гаруй хувь, үнсний гаралтыг25хувьхүртэлбууруулах юм. Энэхүү станцаас ялгарах утаанд илүү нарийн шаардлага бүхий БНСУ-ын агаарын чанарын стандартыг мөрдөнө. Тухайлбал одоо ажиллаж байгаа дулааны станцуудын дундажтай харьцуулахад утаанд агуулагдах хүхрийг 80 хувь, азотыг 75 хувь, тоосонцрыг 99 хувь, нүүрсхүчлийн хийг 50 гаруй хувиар тус тус бууруулна.


Аймгийн төвүүд иж бүрэн төвлөрсөн дулаан хангамжийн системтэй болсноор иргэдийн амьдрал, нийгэм эдийн засагт дараах эерэг нөлөөг үзүүлнэ. Үүнд:


  • Хэрэглэгчид жилийн турш найдвартай халаалт, хэрэгцээний халуун усаар хангагдана

  • Дутуу шатсан нүүрс, дэгдэмхий үнс хийсэж орчныг бохирдуулахгүй, аймгийн төвийн агаарын чанар сайжирч, амьсгалын замын өвчлөл буурна

  • Ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангасан 100 гаруй ажлын байр шинээр бий болно.

  • Жижиг, дунд үйлдвэрлэлхөгжих боломж бүрдэж, бүс нутгийн хөгжил түргэснэ

  • Иргэдийн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдэж, орон нутгийн хөгжил дээшлэх зэрэг ач холбогдолтой юм.


Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл





Эх сурвалж

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x