Морин хуурын чуулга Монголын болон дэлхийн шилдэг киноны хөгжмийг эгшиглүүлнэ

0

Монгол Улсын Морин хуурын чуулга үүсэн байгуулагдсаны 30-н жилийн ойн хүрээнд зохиогдож буй

Үзэгчид киног цогцоор нь үздэг. Агуулга, зураглал, дүрслэл, жүжигчид, хөгжим, яриаг нэг дор хүлээн авч, цогцоор нь үздэг учраас юунд илүү анхаарлаа хандуулснаараа үзсэн киногоо эргэж санадаг аж. Кино урлаг үүсч хөгжихтэй хамт бий болж, хөгжмийн нэгэн томоохон урсгал болтлоо хөгжсөн киноны дуу, хөгжим нь хүн бүрийн дуртай сэдвийн нэг билээ.

“Төгөлдөр хуурчийн домог” (Legend of 1900) киноны “Хайрыг хөгжимдөхүй” (Playing Love) хэмээх хайрын уянгалаг хөгжмөөр нэрлэсэн энэхүү тоглолт Монголын үндэсний хөгжмийн хөгжилд нэгэн шинэ хуудас нээсэн, кино болон хөгжим сонирхогчид жил бүр хүсэн хүлээдэг уламжлалт тоглолт юм.

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x
()
x