Монцемент будаг нь ханхалсан шинэхэн зүтгүүрээ хүлээж авлаа

0

“Манай улсын хэмжээнд зүтгүүрийн хүрэлцээ хангалтгүй байдгаас болоод тээвэр ложистикийн сорилтууд их тулгардаг. Хамгийн сүүлийн үеийн сэлгээний зүтгүүрийг улсынхаа төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнд шинээр нэвтрүүлснээр үйлдвэрийн ложистикийн ажлын байр улам нэмэгдэж мөн хэрэглэгчдэдээ хүргэх үйлчилгээ улам түргэн шуурхай болох юм” гэж “Монцемент” ХХК мэдээллээ.Тус компанийн захирал Ц.Гарамжав “Улс, эх оронд маань цар тахлын халдвар нэмэгдэж, эдийн засгийн хямралтай тулгарч байгаа энэ цаг үед “Монцемент” үйлдвэрийн хамт олон ОХУ-аас хамгийн сүүлийн үеийн зүтгүүрийг оруулж ирж, улсын төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнд шинээр нэвтрүүллээ. Дэд бүтцийн дутагдал, тэр дундаа төмөр замын зүтгүүрийн асуудал туйлын хүндэрсэн цаг үед үйлдвэр бүтээн байгуулалтын салбарынхан улс эх орныхоо хөгжил дэвшил, шинэ бүтээн байгуулалтын ажлыг зогсоохгүйн тулд үйлдвэрлэгч улс орон болох эх оронч зорилгынхоо төлөө тэмцэж байна.

Ингэснээр эрэлт, нийлүүлэлтийн гацааг сааруулахад хувь нэмрээ оруулж, эх орны маань дөрвөн зүг, найман зовхист өрнөж буй бүтээн байгуулалтын ажил хэвийн үргэлжлэхэд чухал нөлөөтэй юм.” гэлээ

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x