МОНГОЛ УЛС, ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

0


Монгол Улсын Гадаад харилцааны яам, Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалт 2024 оны 06 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотноо болов.

Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Европын газрын захирал Г.Баттунгалаг, швейцарын талаас Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын захирал Х.Шелленберг нар тус тус тэргүүлж ажиллав.

Зөвлөлдөх уулзалтаар талууд Монгол, Швейцарын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буйг онцолж, энэ хүрээнд дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх, харилцааны түвшнийг ахиулах, эдийн засгийн агуулгаар баяжуулах зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов.

Мөн хоёр улсын харилцааны эрх зүйн суурийг бэхжүүлж, холбогдох салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн баримт бичгийн төслөөр яриа хэлэлцээгээ эрчимжүүлэхээр тохиролцлоо.





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x