Монгол Улсын эдийн засаг 7.6 хувиар өссөн DNN.mn

0


Засгийн газрын хуралдаанаас гарсан мэдээлэл, шийдвэрүүдийг танилцуулж байна.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын 2023 оны эдийн засгийн байдал 7,6 хувиар өссөн гэсэн мэдээллийг хүргэж байсан бол ҮСХ-ноос мэдээлснээр 7,9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Гадаад валютын нөөц 3,8 тэрбум доллар буюу тогтвортой, өсөлттэй дүнтэй байна. Эдийн засаг өсөж цар тахлын өмнөх үеийн нөхцөл байдалд гурван салбараас бусад нь хүрээд байна.

Тодруулбал уул уурхай, тээвэр, барилгын салбарт хараахан хүрээгүй байна. Эдийн засаг 7,9 өсөлттэй байгаа ч өвөлжилт амаргүй, малын зүй бус хорогдол их, шинэ төлийн тоо бага байгаагаас шалтгаалж Хөдөө аж ахуйн салбар уналттай байна” гэлээ.





Эх сурвалж

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x