Монгол Улсын бараа эргэлт өмнөх оноос 27.9 хувиар өсчээ DNN.mn

0


Он гарснаас хойш эхний зургаан сарын байдлаар Монгол Улс 140 оронтой худалдаа хийж нийт бараа эргэлт 11.8 их наяд ам.доллар болжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 27.9 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Экспортын дүн импортын дүнгээс 3.2 их наяд ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарчээ. Тодруулбал, экспортод 7.6 их наяд ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 42.5 хувиар өссөн байна.

  • Экспортод нийлүүлсэн барааны 99.0 хувийг валютын төлбөртэй худалдаа
  • Эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.2 хувийг чулуун нүүрс, зэсийн баяжмал, молибдены баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдэр болон цайрын хүдэр болон боловсруулаагүй нефтийн экспорт эзэлж байна.

Монгол улс дэлхийн 64 оронд бараа экспортолсноос,

  • БНХАУ-д 91.8
  • Швейцарь-д 3.5
  • БНСУ-д 1.6 хувь тус тус ногдож байна.

Дээрх орнууд нийт экспортын 96.9 хувийг эзэлж байна гэсэн үг.

Импортоор нийт 4.2 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2022 оны мөн үетэй харьцуулахад 325.5 сая ам.доллароор буюу 8.2 хувиар өссөн байна.

Импортоор нийлүүлэгдсэн барааны 96.5 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж буй.

Импортын өөрчлөлтийг БТКУС-ийн барааны хэсгээр авч үзвэл,

  • Эрдэс бүтээгдэхүүн 131.5
  • Машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэгийн импорт 171.0
  • Хуванцар болон түүгээр хийсэн зүйлс,хаймар болон түүгээр хийсэн зүйлсийн импорт 14.4 сая ам.доллароор өсжээ.

Бусад 13 хэсгийн барааны импорт буурсан байна. Үүнд, хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт 57.4, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүнийх 38.4 сая ам.доллароор тус тус буурчээ.

Манай улс дэлхийн 138 орноос гарал үүсэлтэй бараа импортолсноос

  • БНХАУ-д 39.0
  • ОХУ-д 26.6
  • Японд 8.0
  • БНСУ-д 4.6
  • АНУ-д 3.6
  • ХБНГУ-д 2.5 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 84.2 хувийг эзэлж байна.





Эх сурвалж

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x