МОНГОЛ-УЗБЕКИСТАНЫ БИЗНЕС ФОРУМ БОЛОВ – Гадаад харилцааны яам

0


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол-Узбекистаны бизнес форум 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Ташкент хотноо болов.

Бизнес форумыг Монгол, Узбекистаны төрийн байгууллага, худалдаа, аж үйлдвэрийн танхимууд хамтран зохион байгуулсан бөгөөд хоёр орны 350 гаруй төлөөлөгч оролцлоо. Бизнес эрхлэгчид худалдаа, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарт хамтран ажиллах боломжуудыг эрэлхийлж, ажил хэргийн холбоо тогтоов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлалын үеэр хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих агаарын тээвэр, автотээвэр, мал аж ахуйн салбарт болон ургамлын хорио цээрийн чиглэлээр хамтран ажиллах тухай зэрэг баримт бичгүүдэд талууд гарын үсэг зурсан.

Манай улсын томоохон компаниудын нэг болох “Таван Богд” групп Японы “Фүжифильм” компанийн хөгжүүлсэн технологиор хорт хавдрын эрт илрүүлэг хийх оношилгооны “Нура” төвийг Ташкент хотноо нээхээр ажиллаж байгаа бол барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр “Монгол Базальт” компани үйл  ажиллагаагаа эхлүүлээд байна. Түүнчлэн, Узбекистанд эрчимтэй хөгжиж буй банк, санхүү, даатгал, мэдээллийн технологийн салбарт манай улсын компаниуд хөрөнгө оруулахаар судалгаа хийж байна.





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x